Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ

2017 оны 12 сарын 16

Өвлийн эхэн цагаагчин гахай сар Гурван хөх мэнгэтэй Улаагчин үхэр өдөр

  • Аргын тооллын: 2017.12.16, Бямба гараг
  • Билгийн тооллын: 29
  • Наран ургах шингэх: 08.35-17.00
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх, тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munh uls (66.181.181.148) 2017 оны 12 сарын 17

MUNHNAR EEJ

0  |  0
Top