Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай горимоор сонслоо

2017 оны 12 сарын 16

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы (2017.12.15) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн мэдээллийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай горимоор сонсож, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн байна.


Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна” хэмээн тус тус заасан байдаг.

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн биеэр оролцож, гишүүдийн асуултад хариулт өгөх үеэрээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг ойрын үед хуралдуулж, үндэсний аюулгүй байдлын асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдэж байсан.


Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын чуулганы Баасан гарагийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай горимоор мэдээлэл хийнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд гишүүдэд дуулгасан юм.

Уг нь Улсын Их Хурлын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарьт чуулганы Баасан гарагийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцаар хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор тусгагдаад байсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч (27.123.212.135) 2017 оны 12 сарын 17

Хурцын томилгооноос олон зүйл ил болох шиг боллоо. Ерөнхийлөгч яагаад хурцыг дэмжив,хүрэлсүх яагаад хурцыг дэмжив. Бид хэнийг сонгочихвоо.

0  |  0
Уншигч (27.123.212.135) 2017 оны 12 сарын 17

Хурцын томилгооноос олон зүйл ил болох шиг боллоо. Ерөнхийлөгч яагаад хурцыг дэмжив,хүрэлсүх яагаад хурцыг дэмжив. Бид хэнийг сонгочихвоо.

0  |  0
bat uul(66.181.181.148) 2017 оны 12 сарын 17

tserguudeer tumur zam hezee bariulah ve

0  |  0
СИГНАЛ(203.91.118.180) 2017 оны 12 сарын 16

ХУРЦ ГЭДЭГ НӨХӨРӨӨС ИЛҮҮ ЦААНА ЧИНЬ УЛС ОРНЫ ЭРХ АШИГ ГЭЖ НЭГ ТОМ ЮМ БАЙМААР ЮМ ДАА.ЯАСАН , АЛНА ГЭСЭНЧ АЙХААСАА ӨНГӨРСӨН, АЛААН ГАРГА ГЭСЭН Ч ИЧЭХЭЭСЭЭ ӨНГӨРСӨН ТӨРИЙН ТҮШЭЭД ВЭ.ХЭЛЭХ Ч ҮГ ОЛДОХГҮЙ ЮМ ДАА

0  |  0
kiu(41.85.161.154) 2017 оны 12 сарын 16

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
kiuj(41.85.161.154) 2017 оны 12 сарын 16

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Zochin(223.39.188.3) 2017 оны 12 сарын 16

Adaglaad ger horoololiin dahin tuluvlult geed chuhal sedev medeelel uguh gej baihad l ene jenko hudlaa shoy hiigeed l orood ireh yam unendee bol uls ornii tuluu bish uuriinhuu tuluu Hurtsiin tuluul ingej bgaa yam

0  |  0
зочин(202.179.27.132) 2017 оны 12 сарын 16

Ерөнхийлөгч Баттулгад Иргэдийн дунд Итгэл алдарч байгаа нь Эрс нэмэгдэж гаргасан шийдвэрүүд нь Иргэдийнхээ Санаа бодолтой нийцэхгүй болжээ Сүүлчийн жишээ гэхэд л Хурцын томилгоон дээр шууд харагдлаа

0  |  0
Хорлоо(103.229.123.244) 2017 оны 12 сарын 16

Баттулгад л найдах үлдлээ

0  |  0
Хурц Золжаргал(202.179.26.181) 2017 оны 12 сарын 16

Монголын Ерөнхийлөгчийг Оросын луйварчин хийж ч байх гэж дээ

0  |  0
ard(103.212.118.116) 2017 оны 12 сарын 16

hudalch tom oligarhi huu ni har tamhichin etseg ni aldaagaa zasaj ard tumnii itgeliig daaj chadah bolovuu

0  |  0
Top