Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

2017 оны 12 сарын 16

Д.Сүхбаатарын талбайд байрласан сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн урлаг, спорт, эрүүл мэнд зэрэг салбар салбарын шилдгүүдийн төлөөлөл болон нийслэлийн иргэдийн оролцов.

Сүлд модны гэрэл асаах ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Он солигдох торгон мөч ойртож байгаа энэ цаг үед Монгол Улсын нийслэл  Улаанбаатар хотын төв  талбайдаа хуран цугларсан та бүхний энэ  оройн  түмэн амгаланг айлтган мэндчилье. Яг нэг жилийн өмнө Их жанжны талбайд сүндэрлэх “Сүлд модны гэрэл асаах” ёслолыг миний бие нээж байсан билээ. Нэг жил харвасан сум шиг өнгөрөхдөө Нийслэл хотод олон өөрчлөлт, шинэчлэлтийг авчирч чадсан гэж хотын даргын хувьд бодож байна. Ололтоо бид бататгаж, алдаагаа засч, иргэнээ сонсч, дээдэлж ажиллана” гэдгийг тодотгож байлаа. Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд “Төв талбайдаа сүлд модныхоо гэрлийг асааж, түмэн олондоо аз жаргал, баяр хөөр, эрүүл энхийг хүсэн ерөөхөд бэлэн боллоо. Гэрэлтэн асах сүлд мод маань Нийслэлчүүдэд шинэ жилийн дулаан уур амьсгалыг бэлгэлэх болтугай” хэмээн хүсэн ерөөлөө.

 

 

Улаанбаатар хотын төв талбайд сүндэрлэх 22 метр өндөр сүлд модны гэрлийг асааснаар Д.Сүхбаатарын талбайд шинэ оны уур амьсгал бүрэн утгаараа орлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kiu(41.85.161.154) 2017 оны 12 сарын 16

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Top