”Өглөөний цай” уулзалтад 400 гаруй хүн оролцжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 16

Хүний эрхийн Үндэсний Комисс,Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг жилийн турш буюу 7-8 сараас бусад үед сар тутам зохион байгуулдаг уламжлалтай. 2017 онд  байдлаар хүний эрхийн өглөөний уулзалтыг 10 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 400 гаруй хүнийг оролцуулсан байна.

Өглөөний уулзалтыг энэ жил "Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг Монголд нутагшуулах нь", "Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн орон байртай байх эрх", "Шинэчлэн найруулсан эрүүгийн хууль", "Зөрчлийн тухай хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл", "Эрүүгийн процесст халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалах нь", "Ерөнхий боловсролын сургуулийн засаглалд эцэг эхчүүдийн оролцоо", "Хүрээлэн буй орчин ба хүний эрх", "Эрх зүйн туслалцаа ба хүний эрх", "Тогтвортой хөгжлийн зорилтууд Монгол Улсад", "Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал" сэдвээр төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, НҮБ-ын Тусгай илтгэгч зэрэг нэр хүнд бүхий хүмүүсийг урьж оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлжээ. Уулзалтыг 2018 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар санаачлагч талууд харилцан тохироод байна.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top