Цагдаагийн гэр бүл галын аюулаас хүний амь аварлаа

2017 оны 12 сарын 16

 

Энэ сарын 15-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сум 7 дугаар баг Ундраагийн ......тоотод оршин суух иргэний гэр 00 цаг 50 минутын үед шатаж байсныг аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг нар шуурхай арга хэмжээ авч шатаж байсан гэрээс иргэн Б-г гарган амь насыг нь аварч, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага мэдээлэл өгсөн байна.

Цагдаагийн дэслэгч Б.Даваадорж өмнө нь нярай хүүхдийн амь насыг аварч байсан гавьяат үйлстэн билээ. Цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нар нь нэг гэр бүлийн алба хаагч нар юм.

Цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдадаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Natsag(202.9.42.30) 2017 оны 12 сарын 17

Huhii altan aml avarsan Ta 2-too Bayarlalaa.Tanai ger buld az jargal, eruul enhk, ene horvoogiin hamgiin sain saikhan buhniig husen erooe.

0  |  0
hoh tolbo(66.181.181.148) 2017 оны 12 сарын 17

munhnar eej

0  |  0
Top