Спортын салбарын тэргүүн дээд шагнал ”Бөртэ чоно”-д нэр дэвшигчдийн нэрс ил боллоо

2017 оны 12 сарын 16

 

Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ Чоно” шагнал 15 жилтэйгээ золгож байна. Энэ жилийн шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 20-нд болно.

Оны шилдэг тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн нууц санал асуулгаар тодруулдаг уламжлалтай.

Энэ жилийн шилдэг эрэгтэй тамирчинд: “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Дан Колов болон “Монголиа Опен” ОУТ-ий аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо,

Эмэгтэй шилдэг тамирчинд: “Парис-2017” ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, Красноярск, Улаанбаатар, Мадрид, Варшавын Олон улсын “А” зэрэглэлийн дөрвөн тэмцээнд түрүүлсэн, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, 2017 оны Азийн АШТ-д түрүүлсэн амжилтаар хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг, “Чебоксар-2017” Дэлхийн цомд багаараа гуравдугаар байр эзэлсэн эмэгтэйчүүдийн шигшээ баг нэр дэвшсэн байна.

Харин МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна.

Image may contain: 13 people, people smiling, text

Image may contain: 9 people, people smiling, text

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top