Монголын хөлбөмбөгийн шилдгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 17

Монголын Хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын үйл ажиллагаа гурав дахь жилдээ амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа.

"Шилдэг эрэгтэй тоглогч"-оор "Эрчим" клубийн хагас хамгаалагч М.Төгөлдөр, "Шилдэг эмэгтэй тоглогч"-оор "Арвис" клубийн Г.Цолмон, "Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч"-аар "Эрчим" клубийн З.Баттулга, "Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч"-аар "ТТТ" клубийн Б.Болд, "Ганган гоол"-ын эзнээр "Гоёо Эф Си" клубийн довтлогч П.Энхбилэг нар тодорлоо. 2017 оны "Бэлгэдлийн 11"-ийг тодруулж "Алтан бөмбөг" ёслолын үйл ажиллагааны хүндэт зочин Английн “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа шагналыг гардуулав.

"МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал"-ыг Футзалын 20 хүртэлх насны шигшээ багийг удирдан Азийн 20 хүртэлх насны АШТ-ий шөвгийн наймд шалгарч, түүхэн амжилт үзүүлсэн С.Эрдэнэ-Очир, "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн мөнгөн медальт, "МХБХ-ны цом"-ын аварга, сүүлийн хоёр жилд үндэсний лигт өнгө нэмсэн "Улаанбаатар Сити" клубт олголоо. Энэ жилийн "Алтан бөмбөг" ёслолын үйл ажиллагаанд Английн дээд лигийн хоёр, ЕХБХ-ны Аваргуудын лигийн нэг, Английн Лигийн цомын аварга, 2006 оны ДАШТ-ий мөнгөн медальт, алдарт хөлбөмбөгчин Луи Саа урилгаар оролцсон юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oikj(41.85.161.144) 2017 оны 12 сарын 20

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Top