Чингис хааны хөрийг дэвсэлсэн залууд ял оноожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 17

Чингис хааны хөрөг зургийг дэвсэлж буйгаа харуулсан дүрс бичлэгийг интернэтэд тавьж, олны дургүйцлийг хүргэсэн хятад залууд нэг жилийн хорих ял оноожээ. Уг дүрс бичлэгийг өнгөрсөн тавдугаар сард интернэтэд тавьсны дараа Өвөр Монголын олон иргэн цагдаад гомдол мэдүүлснээр 19 настай Луо овогтыг баривчилсан аж. Хятад улсын Өвөр Монголын ӨЗО-ы шүүх Луо овогт залууд энэ долоо хоногийн эхээр “Нийгэмд үндэстний цөөнхийг үзэн ядах хандлага бий болгохыг оролдож, нийгмийн тайван байдлыг алдагдуулсан” гэх үндэслэлээр нэг жилийн хорих ял оноосон байна. Харин Луо овогт шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн ажээ.

 

А.Уян

Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.4) 2017 оны 12 сарын 17

Мэдээнийхээ нэрийг биччээд нэг шалгаад харж болдоггүй юм уу

0  |  0
Top