Фото зургийг нь хараад сэтгэлийн хөдөлгөөнийг тодорхойлдог боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 17

“Microsoft” компани фото зурагнаас нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илрүүлж оношлох шинэ программ бүтээжээ. Хүн баярлах, гуниглах айх гэх мэтээр сэтгэлзүйн янз бүрийн байдалд орохдоо нүүрээ хувиргадаг. Шинэ программ нь энэхүү хөдөлгөөнийг маш нарийн боловсруулж, тоон хэлбэрт шилжүүлснээр таныг зураг авахуулах үедээ сэтгэлзүйн ямар байдалтай байсныг тогтоох юм. Project Oxford цахим хуудсанд тавигдаад байгаа энэ программ одоохондоо алдаа заах магадлалтай ч сайжуруулснаар энэ сул тал арилна гэж найдаж байгаа аж.

Project Oxford мөн хүний насыг фото зурагнаас нь илрүүлж оношлох программ тавигдсан байна. Компани уг үйлчилгээнд суурилсан how-old.net. цахим хаягийг энэ оны тавдугаар сард нээж байжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top