Гэмт хэргийн илрүүлэлтэд нохойг ашигладаг жишиг буй. Тэгвэл МАКИ гэх энэ нохой маш гайхалтай чадвартай гэнэ. Хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлэхэд түүний гүйцэтгэдэг үүрэг тунч чухал аж. ЦЕГ-ийн Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Х.Барьмид албаны МАКИ дуудлагатай нохойн хамт хулгайн хэд, хэдэн гэмт хэргүүдийг илрүүлсэн байна. Тухайлбал,
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Sunrise” хотхонд оршин суугч иргэн Б.М-ийн гэрээс 45 сая төгрөгийн үнэ бүхий алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын цагаан хаш хөөрөг хулгайд алдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Энэ үед Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Х.Барьмид албаны МАКИ нохойн хамт хэргийн газарт очин ажиллаж, хэргийг илрүүлсэн байна. Уг хэргийг СХД-ийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, 21 настай, эмэгтэй М гэгч хулгайлсан байсан аж.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Гайхалтай цаашдийн ажилд амжилт хүси