Үндэсний аюул: 68 хүүхэд ослын улмаас амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 18

68 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ. Бүхэл бүтэн хоёр ангийн хүүхэд хорвоогоос хальсан гэсэн үг. Энэ тоо бол 2017 он гарснаас хойш зам тээврийн ослоор амиа алдсан хүүхдүүдийн статистик дүн. Үүний цаана бэртэж гэмтсэн, тахир дутуу болсон хэчнээн ч хүүхэд байгаа юм. Бодохоос айдас төрөм. Ганцхан жилийн дотор 60, 70-аараа тоологдох энэ их аймшигт мэдээ хоёр, гурав, таван  жилийн дараа хэд болон үржигдэхийг хэлж мэдэхгүй нь. Муу ёрлож байгаа юм биш. Манай улсад зам тээврийн ослын гамшиг ийм хэмжээнд хүрчээ.

Зам тээврийн ослын улмаас нас баралтын дүнгээрээ Монгол Улс 25-д жагсаж байна

Гуравхан сая хүн амтай манай улс зам тээврийн ослын улмаас сүүлийн зургаан жилийн дотор 3 мянга 300 гаруй иргэнээ алджээ. Тодруулбал, Монгол Улсад 2010-2016 оны байдлаар 43 мянга 176 хүн зам тээврийн осолд өртсөнөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3356 хүн амь насаа алдаж, 8309 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна. Уй гашуу, харуусал гэж үүнийг л хэлэх биз ээ. Хамгийн харамсалтай нь зам тээврийн осол нь хувь хүмүүсийн хариуцлаггүй үйлдлээс болж гардаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс бидний хайнга хайхрамжгүй байдлаас үүдэж, өчнөөн мянгаар тоологдох хүний алтан амь үрэгджээ. Зам тээврийн ослоор нас барагсдын тоо энэ жишгээрээ яваад байвал цөөхөн хүн амтай манай улсын хувьд "Үндэсний аюул" болох нь. Иймээс жолооны ард сууж буй хүн бүр хариуцлага өндөр байж, зам тээврийн ослоос сэрэмжтэй байхыг анхаарна биз ээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.42.123) 2017 оны 12 сарын 18

yagd setgegdel ustgaad bga mal ve.vnen vgnees aigaa yu

0  |  0
mongol(202.9.42.123) 2017 оны 12 сарын 18

Hvvhed nogoon gerleer zam hondlon garsan ch mashind dairuulna. morgvvleed amid vldsenii az,vhsenii hohi!!!! dairsan jolooch dvrem zorchson bnu zorchoogvi bnuu hamaagvi.100000 togrog ogood l daragiin hvvhdee dairah erhiin vnemlehee tsagdaags avaad mashina asaagd hodlono!!!!ene jolooch dvrem medeh medehgvi nvd n yum harah harahgvi hamaagvi. Ene bol mongoliin emgenel!!! mashin morgood guperiin budag haltsarsan bol 200000. HVVHED MORGOOD VHEEGVI BOL 100000. Iim baihad ene haramsaltai toon vzvvlelt HEZEE CH buurahgvi!!!!!!!!!!

0  |  0
Top