АН-ын бүлэг хуралдах ч, МАН-ын бүлэг хуралдахгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 18

УИХ дахь МАН, АН-ын бүлэг даваа гариг бүр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэдэг уламжлалтай билээ. Үүний дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд болох Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэх аж. 

Харин МАН-ын бүлгийн тухайд  өнөөдөр хуралдахгүй гэдгийг албаны эх сурвалж мэдэгдлээ.  Учир нь өнөөдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байгаа учраас намын бүлгийн хурлаа маргааш хүртэл хойшлуулсан байна.

Б.Алтжин

New layer...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top