Г.Номуундарь охины гомдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 18

Цагдаагийн байгууллагын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хэлтэс хүүхэд үйлдэж байгаа гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, мэдээллээр хангах зорилготой юм.  2015-2017 онд 2928 хүүхэд гэмт хэрэгт холбогдож шалгагдсан. 69 хувь нь хулгай, дээрэм, танхайн хэрэгтэй холбоотой байна. Олон нийтийн сүлжээгээр өөрийгөө хохирогч хэмээн мэдэгдсэн Номуундарь охины тухайд “Иргэнээс ирсэн гомдлын дагуу шалгаж байна. Эрүүгийн хэрэг үүсгээгүй. Мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өглөө. Хар тамхитай тэмцэх  чиглэлээр хариуцсан газар байгуулагдан ажиллаж байна. 50 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын  төлөөлөл оролцсон чуулган зохион байгууллаа.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top