Манай улсад 118 сая долларын зээл олгохоор болжээ

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад гурван  жилийн хугацаатай хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэжээ. Зөвлөлийн шийдвэр гарч Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 55.9 сая буюу мөнгөн дүнгээр 79.1 сая ам.доллар, цаашлаад нийтдээ 118.6 сая ам.долларыг олгохыг зөвшөөрсөн байна.

Тус хурлаас хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын гүйцэтгэл сайн байгаа 2017 оны эдийн засгийн өсөлт таамаглалаас давж 3.3 хувьд хүрэхээр байна. Зорьж байсан тоон үзүүлэлтүүд бүгд амжилттай биелсэн гол шалтгаан нь нэг талаас бодлогын хэрэгжилт сайн байсан, нөгөө талаас гадаад орчин таатай байсанд оршиж байгаа хэмээн дүгнэсэн байна.

ОУВС-гийн дэд захирал, Захирлуудын зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Мицухиро Фурусава “Хэдийгээр улс төрийн хөгжлийн хувьд удаашрал үүссэн ч ОУВС-гийн  дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүн эерэг гарсан” гэж мэдэгджээ.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Zochin [ 66.181.184.142 ]      |     12-р сарын 18 -нд, 14:55 минутанд

Avaad l bdag amidral n bahi bdgaaraa

argoi [ 182.160.32.240 ]      |     12-р сарын 18 -нд, 05:18 минутанд

zeeliin san baiguulaa heden bank ruu ugch mungu huulj ard irgedee shulahaa boli.ugui bol neftiin uildver zereg heregtei zuild ashigla

зочин [ 122.201.22.182 ]      |     12-р сарын 18 -нд, 04:54 минутанд

наад зээлээрээ үйлдвэр бариа тэгвэл хөгжинө