Өрнөж буй үйл явдлын талаар охины аавын өгүүлсэн өр өвтгөм яриа

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 18

Нийгэмд бугшсан гэмт хэргийг ил шулуун зарлаж, өөрөө гэмт хэргийн хохирогч болсноо нийтэд мэдээлсэн Г.Номуундарь охины асуудал олон нийтийн анхаарлын төвд нэгэнт ороод байна. Даарин дээр давс гэгчээр охины аав УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг байсан нь "Гал дээр тос" нэмсэнтэй адил зүйл болов. Өрнөж буй үйл явдлын талаар охины аав Д.Ганхуяг "Өдрийн сонин"-д өр өвтгөм зүйл ярьжээ. Ямар ч эцэг, эх үр хүүхэд нь ийм хүнд нөхцөлд орсныг дуулаад зүрх сэтгэл нь шаналах нь аргагүй. Ингээд охины аав Д.Ганхуягийн сонинд өгсөн ярилцлагаас анхаарал татсан арван баримтыг нийтэлье. Мөн энэ хэргийн эргэн тойронд дахь үйл явдлаас тоймлон хүргэж байна.

1. Энэ бичлэг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр анх нийтийн сүлжээнд тавигдсан байсан. Тэгээд устгасан байсан, дахиад гараад ирлээ л дээ. Америкт хүний эрхийн чиглэлээр сурдаг нэг эмэгтэй “Энийг зүгээр орхиж болохгүй асуудал байна” гээд хадгалаад авчихсан юм билээ. Тэгээд л фэйсбүүк дээрээ тавьсан байсан.

2.Эхнэр бид хоёрт тэр хүчирхийллийн асуудлыг охин маань өмнө нь огт хэлж байгаагүй. Энэ асуудлыг сая хийсэн тэр live-аас мэдсэн. 2015 онд болсон хэрэг юм байна. Энийгээ аав, ээждээ хэлэхгүй хоёр жил гаруй хугацаанд нуугаад явж.

3.Тэр хэрэгт холбогдсон хүүхдүүд ам алдаад ярьдаг юм байна л даа. Тэгэхээр үе тэнгийнх нь охид охиныг минь шоглож доромжлоод яриад байж Тэр хүүхдүүдийн доромжлолыг тэсэхээ байгаад л тэр бичлэгийг хийсэн юм билээ.

4.Тэр бичлэгийг анх хийсэн зорилго нь тэр хүүхдүүдийг жаахан айлгах гэсэн, уучлалт гуйлгах гэсэн гэж охин бидэнд хэлсэн.

5. Хүн юм чинь тэр хүүхдүүдийг надаас уучлалт гуйчих болов уу гэж бодсон гэж хэлж байна лээ.

6. Муу охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан бол гэдгийг бодохоор л нулимс гараад байна.

7. Охины маань бие  их тааруу байгаа. Эмчид үзүүлж, зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж байгаа.

8. Охин минь их зорилготой, амбицтай хүүхэд л дээ. Сурах мэдэхийн их тэмүүлэлтэй.

9. Сая тэр бичлэгийг үзсэний дараа л бид хуулийн байгууллагад хандсан. Тэрнээс өмнө мэдээгүй байсан болохоор хуулийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Охины хувьд нөгөө хүүхдүүдийг айлгах гэж тэгж хэлсэн юм билээ. Одоо Эрүүгийн цагдаагийн газар энэ хэргийг шалгаж байгаа.

10. Би бол үнэн мөнийг нь тогтоотол эцсээ хүртэл явна. Үүгээр энэ нийгэмд болж байгаа олон хохирсон хүүхдийн асуудал ч сөхөгдөх байх... гэх мэтчилэн ярьжээ. Мөн тэрбээр

"Миний охиныг, манай гэр бүлийг сэтгэл санаагаар дэмжиж, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалд дэмжин хамгаалж байгаа шударга ёсны төлөө тэмцэгч, сайхан сэтгэлт элэг нэгт монгол хүмүүс, олон сайхан найз нөхөд, байгууллага, хүний эрхийн чиглэлийн болон бусад ТББ-ууд, төрийн холбогдох хууль хяналтын байгууллагын ажилтнууд та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлэх байна" хэмээжээ.

Зовлон хэнийг ч ялгалгүй ирдэг. Иймээс Д.Ганхуягийнх гэх айлд тохиолдсон энэ харамсалтай хэргийг шүүж элдвээр хэлэхийн оронд энэ хэргийг маш том сургамж хэмээн бодож, өсвөр насны хүүхэдтэй хүн болгон үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэх хэрэгтэй гэсэн санааг үүгээр дамжуулан хүргэхийг хүслээ.

Анархүү: Намайг таньдаг хүмүүс нь мэднэ дээ

Мөн Г.Номундарь охины хийсэн бичлэг дээр өөрөө зөвхөн хүчингийн хохирогч болсон юм биш.  Энэ мэт маш олон хүчин, хар тамхи, мансуурлын хэрэг өдөр бүр гарч байдаг гэдгийг ярьсан байдаг. Тухайлбал, Г.Номундарийн хамаатны 2001 оны дүүг нь хэсэг бүлэг залуучууд санаатай мансууруулан, бүлэглэж хүчиндсэн талаар ч хэлээд амжсан. Түүний дүүг хүчиндсэн талаар охин ярихдаа зарим хүний нэрийг дурдаж сануулга өгч хэргээ хүлээхийг шаардаж байна хэмээсэн. Энэ дунд нэр нь дурдагдсан Анархүү, Ангууч, нүцгэн зураг дардаг Билгүүнтэй гэх хүмүүс эхнээсээ өөрсдийгөө өмгөөлөөд эхлэв. Тухайлбал, энэ хэрэгт нэр холбогдсон Анархүү албан ёсны цахим хаягаараа дамжуулан "Хүмүүсийн хэн нь хэн бэ? гэдэг нь танигдаж байна даа. Муухай хэрэг хийх нь байтугай бодож ч үзсэнгүй. Намайг таньдаг хүмүүс нь мэднэ дээ. За учир нь олдохоор өөрөөсөө ичих вий" гэсэн мэдэгдлийг хийгээд амжив.

Энэ нийгмийн эмгэнэл

Г.Номундарь охины хийсэн бичлэг цацагдсанаар ийнхүү олон хүнийг "хөлдөө чирч"  эхэллээ. Хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагууд өөр, өөрийн гэсэн байр сууринаас энэ хэргийн талаар мэдээ, мэдээлэл түгээцгээж байна. Бүр цаашлаад, "Г.Номуундарь охины зөв, буруу" гэж ирээд л олон нийтийн дунд томоохон "Хэлэлцүүлэг"  өрнөх нь тэр.  Зарим нэгэн нь охины эр зоригийг гайхаж, бараг л Ардын баатар болгох нь халгүй. Харин нөгөө хэсэг нь биеээ зөв авч явдаггүй балмад охин мэтээр ярьж байна. Мэдээж Г.Номундарь гэх охины дэлгэсэн хэргийн үнэн мөнийг хуулийн байгууллага шалгаж тогтооно. Харин урьтаж хүмүүс бие, бие рүүгээ ийн "чулуу шидэцгээж", охины зөв, буруу хэмээн хэмнэлдэцгээх нь үнэхээр өрөвдөлтэй. Өнөөдөр Монголд арван хэдхэн настай хүүхдүүд хар тамхи, хүчингийн хэрэгт холбогдож, харин энэ бүхнийг байдаг л нэг зүйл шиг хүлээн авч, ам уралдан ярих /хэлэлцүүлэх, хоорондоо талцах/ нийгэм маань нэг л биш. Энэ нийгмийн эмгэнэл гэж үүнийг л хэлэх биз ээ.


С.Баяр

Эх сурвалж. Zindaa.mn

 

 

 


Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.240) 2017 оны 12 сарын 20

Манайхан нэг юмыг их буруу ойлгоод байна аа зөвхөн энэ охин болон 100 аадхүмүүсийн асуудал гэж гэтэл тийм биш болжэээ лав УБ бол дээд болон дунд сургуулиудад газар аваад нилээд хэдэн жил болж байнагэж хүүхдүүд хэлээд байна шүү. Маш хурдан арга хэмжээ авахгүй бол оройтлоо. Сургуулийн үдэшлэг арга хэмжээ гэх мэт дээр ихэнх нь мансуурлын бдлтай өвс үнэртэж бдг гэнэ шүү БЯам минь үүнийг л барж авч тэмцээрэй бараг оройтож байна шүү

0  |  0
ohini zovoo(66.181.191.62) 2017 оны 12 сарын 19

ohini zovoo ih er zorig gargasan bna

0  |  0
Зочин(202.179.26.236) 2017 оны 12 сарын 19

Охинд буруу байхгүй.Энэ нийгмийн хар, бохир үзэгдлүүдийг ил болгож, бусдад санаалга өгч байна.Энэ мэт хохироод дуугүй байгаа хүүхдүүд байхгүй гэх газаргүй.Тиймээс иргэд нь ухаарч нийгмийг цэвэршүүлэх талаар ухамсарлах хэрэгтэй, тэмцэх хэрэгтэй байна.

0  |  0
Дийгээ(202.9.41.27) 2017 оны 12 сарын 19

Хэлэх үг алга. Хүчин гэдэг гэмт хэрэг ннгийн үзэгдэл болж бна. Яагаад ийм галзуу, ухамсаргүй, хүн төрхтэй мангас болцгоочихов доо тэнгэрлэг монголчууд минь... Хэний хүүхэд байх нь хамаагүй. Ийм гэмт хэргийн хохирогч болох ёсгүй юм

0  |  0
X(203.15.208.22) 2017 оны 12 сарын 19

Hiihdee zuv humuujilj chadahgui ulsuud said hiij ih hurald suuj huuli zohioj baidagaa bolih heregtei. Iim humuus uls turd orohoos umnu ger bul ur huuhdee anhaarah heregtei.

0  |  0
доок(203.91.115.40) 2017 оны 12 сарын 19

Кккк юу вэ өр өвтгөм яриа ч гэх шиг.Долир Ганхучгын буруушдээ.мөнгө хөөгөөд гэр бүлээ орхихоор ийм байдал үүсч ба шд.хүн хэд наслаад юу авч явах билээ.энэ бусад мөнгө хөөсөн хүмүүст бас сургамж болог.тэд басл гэр бүлээ мартан байгаа

0  |  0
зочин(203.91.112.198) 2017 оны 12 сарын 19

эмэгнэлтэй юм сүүлийн 20 гаруй жил төрийн толгойд байсан хүн та нэг зүйлийг анхаарах хэрэгтэй та нар улс орноо дампууруулж төртэй мөртлөө төргүй юм шиг аашилж хууль ес ес суртахууныг уландаа гишгэж байснаас нийгэм чинь ялзралд ороод ялзрал нь та бүхний гэрийн чинь хаалгаар орж ирээд үр хүүхдэд чинь амсуулж байгааг ойлгож байна уу өнөөдөр та нар намайг хэн хэлж нохойг хэн саах вэ гэж байвч маргааш бас танай гэрт очихол болно

0  |  0
зочин(202.55.191.99) 2017 оны 12 сарын 19

Төрийн толгойд гарсан, төрөөс төрсөн баячууд, дээдсүүд шээсээ зөв хүмүүжүүлээд явж чадахгүйнээ. Муусайн юмнуудыг шууд цаазал

0  |  0
зочин(202.9.40.158) 2017 оны 12 сарын 18

Хүүхүүдийн дундах хэргүүд захаасаа илэрч байна. Томчуудын дундах хэрэг илэрч байж нийгэмд жаахан цочоо өгөх болов уу. Ардчилсан нийгэм гэж худлаа орилохоо больж, бодит амьдралруу жаахан өнгийвөл мөн их юм гарна даа. Сонгуулийн үеийн хахуулаас эхлээд ...

0  |  0
зочин(59.153.113.85) 2017 оны 12 сарын 18

Энд хамгийн аймшигтай зүйл нь томуудын хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, хүчиндэх зэрэг нь өсвөр насныхны хувьд аймшигтай гутамшигтай үйлдэл . Шударга царайлсан улс төрчид болон МСS, Алтан жолоо, Таван богд... ч гэх нэршилтэй компаниудыг удирдаж байгаа бизнеснийхэний бодит дүр нь гэр бүлийн хүмүүжил, тэдний үр сад нь үхлийн үр хар тамхийг сонгож байгаа нь эмгэнэл. Бас шившигтэй юм. Гэр бүлийн амьдралын толь нь үр хүүхдүүд нь ингэж ч явах гэж дээ.Гэр бүл эхнэрээ хүндэлдэггүй айлын хүүхдүүд эцэг нь ямар бна хүүхэд нь тийм л бна.

0  |  0
cv(59.153.113.253) 2017 оны 12 сарын 18

oxin xyyxedtei xyn byrt anxaaruushtai l asuudal bna /

0  |  0
shudraga shuuh(66.181.176.249) 2017 оны 12 сарын 18

ganhuygiin orond baisn bol buged buruutanguudtai worsholowiin mergen buudagcn kinon deer gardag shig huwiin tootsoo bodno

0  |  0
hiko(143.176.142.132) 2017 оны 12 сарын 18

huchirhiiluulne gedeg nasan turshiin setgehuin gemtel bolj ulddeg ym shuu etseg ehchuudee!!! huuhdee zond ni hayj bolohgui

0  |  0
hiko(143.176.142.132) 2017 оны 12 сарын 18

muu sain ymnuud hereg hiichiheed hiisen uildlee bodoj ch uzeegui gej hutsaad l zarim ni omoorood l, mansuursan durak yu hiij bgaagaa medeh uu, huchinduulsen gej gedeg ugiig zugeer hudlaa helchihne gj bodoj bn u ,emegtei hun bas ner hunddee hairtai shuu, eniig helne gedeg mash ih zorig tevcheer ym shuu, huruun chinee ulaan mahaa zahirch chadahgui daraa ni gonshigonoh hereggui ,zahirch chaddaggui ym bol saachihaj bai l daa muu lalruudaa huchindegchiig omoorood baigaa busguichuud oorsdoo neg huchinduuleed uz dee

0  |  0
Аймхай Ерөнхийлөгч(202.179.27.207) 2017 оны 12 сарын 18

Ийм зоригтой охин байхад Их Хурлын гишүүд Ерөнхийлөгчтэйгээ ганц Хурцаас айж байна даа.

0  |  0
Гэрэл(27.123.212.134) 2017 оны 12 сарын 18

Д.Ганхуяг Японд боловсрол эзэмшсэн ажилсаг өөрийн зорилготой нарны зам гэсэн сайхан замыг энэ хүн л хөөцөлдөж бүтээсэн сайхан гэр бүл битгий хүнийг буружтга хэнд хэзээ ч юу тохиолдохыг мэдэхгүй шүү дээ.Эцэг эхиын мөнгө үр хүүхдээ хайхрахгүй мөнгөар асуждлыг шиыдэж өөрсдөө хүүхэдтэйгээ харьцахгүй хүүхнд асрагч эолооч энн тэр гээд гадны хүнд үр хүүхдээ хариуцуулж орхисноос энэ бүхэн үүдэлтэй шүү

0  |  0
Eej ehner hun(27.123.212.140) 2017 оны 12 сарын 18

Henii ur bh ne gol bish harin ireedui bolson urs maane iim bdald orj bna gedeg gamshig ene ohin ingesneere ih l zorig gargaj. Tiim har myyhai dyrsamjiig hend ch helj chadahguu dotro shanalj yawsan bga ne asar ih daramt zowlong amsaj de gej bodogdyylah yum ingej surj bosson ne zuw

0  |  0
оооооо(202.21.106.105) 2017 оны 12 сарын 18

Аав ээж нь 2 жилийн өмнө мэдээгүй гэх....мэдээд амиа хорлох гээд байхаар нь япон руу явуулсан гээд байгаагүй юу.юу л болоод байна даа.одоо бүр байчихаад эцэг эх нь арьсаа хамгаалах гээд зүтгээд байдаг нь хэнд хэрэгтэй юм бэ нээрээ.арай ч дээ.мэдээж мэдэж л байсан байж таараа ш дээ.тэгчихээд мэдээгүй гээд л...

0  |  0
оооооо(202.21.106.105) 2017 оны 12 сарын 18

Аав ээж нь 2 жилийн өмнө мэдээгүй гэх....мэдээд амиа хорлох гээд байхаар нь япон руу явуулсан гээд байгаагүй юу.юу л болоод байна даа.одоо бүр байчихаад эцэг эх нь арьсаа хамгаалах гээд зүтгээд байдаг нь хэнд хэрэгтэй юм бэ нээрээ.арай ч дээ.мэдээж мэдэж л байсан байж таараа ш дээ.тэгчихээд мэдээгүй гээд л...

0  |  0
ж(103.11.195.34) 2017 оны 12 сарын 18

жахан хөрхөн зоригтой охинд амжилт

0  |  0
а(202.72.246.147) 2017 оны 12 сарын 18

Долир ганхуягийн хийсэн бузар үр хүүхдэд нь ирсэн байна. Хүүхдэд буруу байхгүй, энэ их үнэтэй сургууль цэцэрлэг, загвар мөнгө хөөсөн хоосон хийрхэл гэгч эцэст нь хүүхдийг яаж эвдэж байгааг харцгаасан байх.

0  |  0
Амгалан(66.181.160.5) 2017 оны 12 сарын 18

ер нь буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гдг л энэ. Буруу олсон мөнгө нь эргээд гарч бн гж ойлгож бн. Харахад сайхан залуучууд. ийм балай юм хийж бодож бснаас эрдмийн мөр хөөсөн бол асар их боломжтой залуучууд бн да. Харамсаж бн

0  |  0
Боогий(80.219.104.134) 2017 оны 12 сарын 18

Энэ охины буруу гэж байхгүй Хүүхэд насны гэнэн итгимтгий зангаасаа болж хохирс байгаа олон охидын нэг л төлөөлөл.Ингэж хохирчихоод амиа холох хүртэл байдалд оруулдаг энэхүү бусармаг нийгмийн арчаагүй өсөж байгаа хүнэнцэрүүдээс энэ охин эрс ялгаатай харагдаж байгаагийн нь дэмжинээ.Сайн хүний үр сүүт гүүний унага. байна.Хүний удам угшил гэж .

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 12 сарын 18

ЭНЭ МАШ ЖИГШМЭЭР АЮУЛТАЙ ГЭМТ ХЭРЭГ, ТИЙМЭЭС ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ. МЭДЭЭЖ ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ДЭЛХИЙ НИЙТ ТЭР ТУСМАА АНУ -ГААС ИХ ТЭМЦЭЖ БАЙНА. МОНГОЛД АЖЛЫН БАЙРНЫ ХҮЧИРХИИЛЭЛ БАЙГАА БҮГДИЙГ ИЛ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ҮҮНД ИЧИХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ . СЭТГЭЛДЭЭ ШШАРХТАЙ ЯВАХ ХЭРЭГГҮЙ .ГЭМТЭН ИЧИХГҮЙ БАЙХАД ЯАГААД ТА НАР ИЧИХ ГЭЖ. МӨН СЭТГЭЛ САНААНЫ НӨХӨН ТӨЛӨӨСИЙГ ГАРГУУЛЖ ЭМЧИЛГЭЭНДЭЭ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ. СЭТГЭЛ САНААНЫ ЭМЧИЛГЭЭ БОЛ АСАР ИХ ХӨРӨНГӨ МӨНГӨ ЗАРЦУУЛДАГ ЮМ БИЛЭЭ.

0  |  0
Иргэн(202.21.106.142) 2017 оны 12 сарын 18

Энэ бол төрийн завхрал. Өсвөр үе маань яагаад хар тамхи, садар самуунд орооцолдож, сагтууран мансуурч юу ч хийж байгаагаа мэдэхээ болив. Юу гээчийг хийж байгаагаа ойлгохоо болив. Монголын хойч ирээдүй болсон залуучуудын хүмүүжилд нийгэм, төр засаг, эцэг эхийн зүгээс тавих анхаарал үнэхээр суларсаныг харуулж байна.

0  |  0
irgen(66.181.160.72) 2017 оны 12 сарын 18

ohini huwid tesehee boliod l gargaj tawisan bh odoo ene ohinig shvvhees ilvv huuli busaar bayjsan hvvhdvvdee buruu hvmvvjvvlsen baychuud geed bgaa ene heseg ulsin tuhai yrih tsag boljee gedgig oilgoh heregtei ed nar bas l oorsdin ner toroo hamgaalaad ohini ger bvlig buruutgaj gvtgeed buzar muuhai hvmvvjiltei hvvhdvvdee ymar ch ylgvi salgaad awchih bidee nymdorj gishvvni her shudarga bj huulinhan yaj ajillahig hartsgaay

0  |  0
shugel uleegch(202.179.25.27) 2017 оны 12 сарын 18

Er ni bol ene asuudal zovhon sonsood ongoroh hov jiviin todii asuudal bish umaa, odoo tsag ueiin mongoliin gajuudsan niigmiin bolj butehgui muu muuhai um buhnii tusgal haragdaj bnaa,tiim uchraas usvur nasnii ur huuhedtei hun buhen sanaj serj,uhaarch huleej avah estoi umaa. niigemd,mash ih dohio ogloodoo.

0  |  0
Иргэн(208.54.80.137) 2017 оны 12 сарын 18

Эцэг эхчүүд буруутай. Хүүхдүүдээрээ дураар нь тавьж нэг их зэрэг зиндаа болсон улсууд хүмүүжилд нь анхаарч баймаарсан. Зөв хүмүүжүүлэхийн оронд бүхнийг мөнгөөр шийддэг болсон. Үнэтэй сургууль машин хувцас орон сууц гээд л. Ер нь их биеэ тоосон хүүхдүүд байдаг л даа. Эцэг эхчүүд нь ч хир халдаахгүй.

0  |  0
Soongo(103.229.121.81) 2017 оны 12 сарын 18

Монголчууд аймаар хүний мууд дуртай, өөрсдөө цвэр цэмцгэр юм шиг ам булаалдан бараг дэргэд нь хамт байсан юм шиг энэ тухай цаг зав гарган ярьна, энэ бүх хэл ам хүүхдүүдэд муу, охин бүгдийг мэдэж байгаа, тэр хүүхдүүдийн эцэг эх ч гэсэн ярилцах хэрэгтэй, охин бараг монголд амьдрах хэрэггүй дээ, муухай, монголчууд хүний мууд аймаар дуртай

0  |  0
Soongo(103.229.121.81) 2017 оны 12 сарын 18

Эмүжингийн бичсэнээр бол охин төрсөн өдрөө blue sky ч гэнэ үү их л үнэтэй газар тэмдэглээд л бараг ийм юм болчихсон юм биш үү, улсын мөнгийг хэрхэн хувьдаа хувааж идэж уух вэ гээд ухаан мадаг байхгүй зүтгэж байх хооронд чинь хүүхдүүд чинь нэг иймэрхүү л юм хийгээд явж байна, хүүхдийн буруу биш шүү дээ, тэр бүх бололцоог нь хангаж мөнгө өгч байгаа эцэг эхийн буруу, 16-хан настангууд төрсөн өдөр тэмдэглэж байна гээд архи дарс авч байхад орлогоо бодоод үйлчилж байгаа тэр ресторан ч гэсэн хариуцлага үүрэх л ёстой, хэцүү энэ охиныг өрөвдөж байгаа, хэцүү, манай монголчууд цөөхүүлээ,

0  |  0
Top