Ихэр хүүгийнхээ нэгийг алдсан эх ард түмнээсээ тусламж хүсч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 18

Х.Должинханд хэмээх нэгэн эмэгтэй цахим орчинд өөрт тохиолдсон хүндхэн явдлаа нийтэлж, ард түмнээсээ тусламж гуйжээ. Тэрбээр хоёр ихэр хүүхэд төрүүлсэн ч нэг нь эндсэн байна. Харин нөгөө хүү нь нүдний хүнд хэлбэрийн өвчтэй болсон тул ард түмнээсээ тусламж гуйхаас өөр аргагүйд хүрчээ. Тэрбээр “Миний бие 2017 оны есдүгээр сарын 28-ны өдөр дутуу төрж, хоёр хүүгээ өлгийдөн авсан ч нэг нь эндсэн. Үлдсэн хүүгээ хоёр сар гаруй хугацаанд Эх Нялхсын эмнэлэгт эмчлүүлж байгаад гарсан. Одоогийн байдлаар хүүгийн маань хоёр нүд маш хүнд байгаа. Яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсныг “Эх Нялхас”-ын нүдний тасгийн эрхлэгч Цэнгэлмаа, эмчлэгч эмч Батцэцэг нар дуулгалаа. Гадагшаа явж хагалгаа хийлгэхэд 30-40 сая төгрөг хэрэг болсон тул сайхан сэтгэлт та бүхнээсээ миний хүүгийн эмчилгээнд хандив өргөөч хэмээн хичээнгүйлэн гуйж байна” гэжээ.

Хүүд туслах хандивын данс: Хаан банк- 5031069175

Утас: 99165088



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top