Англи хэл эзэмшсэн хүний амархан сурдаг 5 гадаад хэл

2017 оны 12 сарын 18
 
 
Африк хэл
 
Африк хэл нь Англи хэлтэй адил Баруун Германы хэлний ай саванд багтдаг. Гэхдээ өгүүлбэрийнх нь бүтэц англи хэлнийх шиг төвөгтэй биш. Дүрмийн тал дээр логикоор бодоод ч олчихмоор, хувиргал багатай гэдгээрээ онцлог юм. Үйл үг нь цагаар хувирдаггүй, мөн эр эм хүйс гэж үгүй. Тэгсэн хэрнээ ихэнх үг нь Англитай төстэй учир тааж олоход амархан. Жишээ нь “What is that?” гэдэг өгүүлбэрийг Африкаар “Wat is dit?” гэдэг. Бараг л ялгаагүй байгаа биз?
 
Франц хэл
 
Excellent, colour, identity зэрэг 8000 гаруй англи үг Франц гаралтай гэвэл чи итгэх үү? Орчин үеийн Англи хэлний 1/3-д Франц хэлний нөлөө бий гэж хэл судлаачид үздэг. Тиймээс Франц хэлний үгийн сан чамд дотно танил санагдах болно. Франц хэлийг ахисан түвшинд сурахыг хүсвэл үйл үгний 17 хувирал дунд нь төөрч мэдэх л юм. Гэхдээ л Англи хэл мэддэг хүнд ядах зүйлгүй. Бас Орос хэл гадралдаг бол бүр ч гараад өгнө.
Испани хэл
 
Испани хэлэнд нэг авууштай, сэтгэл татам чанар бий. Испани хэлний үг яг бичигдсэнийхээ дагуу л уншигддаг. Тиймээс энэ хэлээр уншиж, бичнэ гэдэг “ногоон гэрэл”-ээр зам гарахтай адил юм. Англиар сайн ярьдаг хүмүүст дуудлага нь ч бас амархан. 10-хан эгшигтэй бөгөөд ганцхан C үсэг нь л ээдрээтэй. Испани хэлийг албан ёсны хэлээрээ сонгосон орнууд маш олон бий. Тиймээс Англи хэлийн дараа сурах дараагийн хэрэгцээтэй хэл Испани ч байж мэдэх юм.
 
Дани хэл
 
Англи хэлний бас нэгэн авга, Баруун Германаас гаралтай Дани хэл бүтцийн болон өгүүлбэр зүйн хувьд чиний сайн мэддэг хэлтэй нэлээд төстэй. Дуудлага, үгийн сан нь ч мөн Англи хэлтэй ихэр гэхэд болно. Жишээ нь, Green гэдэг үг groen, the old man гэдэг үг de oude man гэж бичигддэг. Дани хэл Германтай төстэй хэдий ч, дүрэм нь хавьгүй амархан.
 
Норвеги хэл
 
Норвеги болон Англи хэл үгийн дэс дараалал, өгүүлбэр зүйгээрээ ойролцоо. Тэгсэн мөртлөө үйл үг нь хүн, тооноосоо хамаарч хувирдаггүй. Харин өнгөрсөн цаг дээр –e дагавар л залгана.
Дээрхээс гадна Португаль, Швед, Итали, Эсперанто хэлүүдийг сонирхоод үзээрэй. Хэдхэн сарын дотор л “овоо” болж чадна. Амжилт!
Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top