Бекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 18

  Дэвид болон Виктория Бекхэм хувийн амьдралаа цахимаар тэр бүр дэлгээд байдаггүй. Тэд хамтдаа гадуур явах нь ч ховор. Энд тэнд ярилцлага өглөө ч хувийн амьдралынхаа талаар дурсдаггүй билээ. Тэгвэл Зул сарын өмнө хүүхдүүд нь ээжийгээ баярлуулахаар шийдэж, түүнд зориулан дөрвүүлээ хамтдаа байгаа зургаа авахуулжээ. Бекхэмийн хүүхдүүд үргэлж хамт байх нь ховор аж. Том хүү Бруклин нь л гэхэд Нью-Йоркт сурч байгаа билээ.

Дөрвөн хүүхэд нь хамтдаа байгаа зураг Викторияг уярааж, уг зургийг “Instagram”-даа нийтлэхэд хүргэжээ. Зураг тавьсан даруйд олон лайк, коммент цугларсан байна. Түүнчлэн Виктория, Дэвид нар хамтдаа гадуур яваа харагджээ. Тэд хамт явах нь ховор байдаг бол энэ удаад хамтдаа маш аз жаргалтай харагдаж байсан гэнэ.

Холбоотой Зураг

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.72.11.103) 2017 оны 12 сарын 20

muuhao avgai

0  |  0
Зочин(66.181.161.10) 2017 оны 12 сарын 19

Ямар хөөрхөн юм бэ. Том болцгоожээ.

0  |  0
Top