Эрчим хүчний салбарын шуурхай өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо

2017 оны 12 сарын 19

Эрчим хүчний салбарын төрийн болон орон нутгийн өмчит 32 ААН, байгууллагууд өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнд оролцсон. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр эрчим хүчний салбарын өвөлжилтийн явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Цахилгаан дулаан, эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч компаниудын өвөлжилт хэвийн, төлөвлөгөөний дагуу 98-100 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар гүйцэтгэх захирлууд мэдээлэл, танилцуулга хийв.

Дулаан цахилгааны станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг нүүрсний уурхайнуудын төлөөлөл мөн шуурхай зөвлөгөөнд оролцож, нөхцөл байдлаа танилцуулсан. Уурхайнуудын үйл ажиллагаахэвийн үргэлжилж байгаа боловч зарим өр төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулахыгэрчим хүчний сайд Ц. Даваасүрэн ДЦС-уудад анхааруулав.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн хэд хэдэн зүйлийг үүрэгдсэн. Үүнд:

·         Үндэсний Аудитын газраас ирсэн дүгнэлтийн дагуу хэрэгжилтийг биелүүлэн ажиллах

·         Авлигалай тэмцэх газраас гаргасан зөвлөмжийн дагуу ажил зохион байгуулах, биелэлтэд хяналт тавин ажиллах

·         Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ААН-үүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулах

·         Улсын комисст давхар хяналт тавин ажиллах зэрэгт үүрэг өглөө.

Шуурхай зөвлөгөөнд ирсэн төлөөлөгчдөд хандан хариуцлагын тогтолцоог өндөрт тавин ажиллахаа салбарын сайд анхааруулсан.Албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг зөрчил гаргавал дүрэм, журмын дагуу шийдэх болно гэдгийг анхааруулав.

 

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нүүрс(59.153.112.132) 2017 оны 12 сарын 18

3-р цахилгаан станцын ил задгай овоолсон нүүрс хавар намартаа шуурч монфреш жүүс болон гоё тарагт ордог юм байналээ.

0  |  0
болд(66.181.182.140) 2017 оны 12 сарын 18

энэ мал сайд гэж солиорч явахаасаа ичдэг ч болоосой

0  |  0
Top