Саудын Араб ураны хүдэр хайгаад эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19

Уран бол цөмийн бөмбөгийн гол орц буюу цацраг идэвхит хүнд металл юм. Ураны цацраг идэвхийн задралын явцад алфа туяа ялгардаг. Алфа туяа нь агаарт хэдхэн см цацраад замхарна. Хувцас болон хүний арьсыг нэвтлэх чадваргүй. Гэвч хүн, малын биед орсон тохиолдолд эрхтэний эд эсийг маш хүчтэй энергээр шарж гэмтээдэг. Алфа туяа бол нэвтлэх чадвар муутай боловч, бэта, гамма туяанаас 20 дахин илүү энергээр шарж эд эсийг гэмтээх аж.

Тэгвэл Саудын Араб нутгийнхаа хойд хэсэгт ураны хүдэр хайгаад эхэлсэн байна. Уран хайхад нь Хятадууд тусалж байгаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ.

Баруун Европын орнуудад уран олборлолтыг бүрэн зогсоосноос хойш Казахстан, Канад, Австрали мэт хүн амын нягтшилт сийрэг газар ураны олборолт хийх болжээ. Энэхүү олборлолтын явцад нутгийн уугуул индиан ба абориген иргэд хамгийн түрүүнд хохирдог  байна. Бусад ураны олборлолт явуулдаг улс орнууд бол Узбекистан, Нигер, Намиб ба ОХУ юм. Энэхүү олборлолт явагддаг газруудын нийт 70 хувь нь мөн адил нутгийн уугуул иргэдийн амьдардаг газар байршдаг бөгөөд, хамгийн ихээр ураны олборлолтын гайг өөр дээрээ үүрдэг аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top