Мал аж ахуйн бүсийн хамтын ажиллагааны форум болов

2017 оны 12 сарын 19

Энэ сарын 16, 17-нд Хөх хотноо Өвөр Монголын мал аж ахуй эрхлэх бүсийн нөөц баялгийн хамтын ажиллагааны II форум амжилттай болж өнгөрлөө. Форумд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгж, малчдын төлөөлөл оролцжээ. Судлаачид хөдөө аж ахуйн салбар дахь төрийн бодлого, хууль зүйн асуудал, хөдөө аж ахуйн тухай судалгааны үр дүнг танилцуулж, хөдөө аж ахуйн нөөц баялгийг хэрхэн шинжлэх ухаанчаар ашиглаж, хөдөө аж ахуйн сайн чанарын, шилдэг бүтээгдэхүүнийг хэрхэн зах зээлд гаргах, малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг сэдвээр судлан ярилцжээ. Тус форумыг Өвөр Монголын мал аж ахуй эрхлэх бүсийн нөөц баялгийн хамтын ажиллагааны холбоо хоёр дахь удаагаа санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд форумын үеэр тус холбооны гишүүн аж ахуйн нэгж, хоршоонууд өөр өөрийн шинэ төсөл, бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.

 

Эх сурвалж: Хятадын Олон улсын радио

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top