Халуун тогоонд түлэгдсэн хүүхдийн тоо өссөөр байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19

Халуун тогоонд түлэгдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон хүүхдийн тоо өссөөр байна. Энэ тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад хэр ирдэг талаар албаны хүнээс тодруулахад “Үүн дээр манай цагдаагийн байгууллага тухайн хороо дүүргийн нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч нартай хамтран анхааруулж, сэрэмжлүүлэх ажлыг хийдэг. Улаанбаатар хотод ийм гэмт хэрэг тохиолдох нь харьцангуй багассан. Хөдөө орон нутагт бол гарсаар л байна. Ихэвчлэн БНХАУ-д үйлдвэрлэсэн халуун тогоог шалан дээр тавьж ажиллуулснаар бага насны хүүхдэд түлэгдэх шууд эрсдлийг авчраад байгаа юм. Иймээс эцэг эхчүүд халуун тогоогоо ажиллуулахдаа хүүхэд хүрэхээргүй аюулгүй газар тавьж хэрэглэмээр байна. Харамсалтай нь “Халуун тогоонд түлэгдсэн” гэх дуудлага долоо хоногт 1-2 удаа ирсээр байна” гэв.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.113.126) 2017 оны 12 сарын 19

Ezeg ehchuudiin haraa hynaltguigees bolj huurhii yugaa ch medehgui huuhduud ih hohirch bndaa, denduu hainga

0  |  0
Top