Генийн өөрчлөлттэй хүнс хүний удамшилд нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19

Орчин үед хүний эрүүл мэндэд хамгийн том заналхийлэл болоод байгаа зүйлсийн нэг бол генийн өөрчлөлттэй хүнс юм. Генетикийн өөрчлөлттэй хүнс, барааг илэрхийлдэг америк нэршлийг GMO гэх аж. Албан ёсны монгол нэр нь хувиргасан амьд организм юм.

Генийн өөрчлөлттэй байх магадлалтай бүтээгдэхүүнд ихэвчлэн улаан лооль, эрдэнэ шиш, төмс, рапс, хурган гуа, улаан лууван, алим, усан үзэм, байцаа, чэс, өргөст хэмх, улаан буудай, шар буурцаг, цагаан будаа, хөх тариа, лавс буюу хөвөнлөг ургамал, тамхи багтдаг аж. Манай орон дээрх бүтээгдэхүүнүүдийн ихэнхийг тариалдаггүй бөгөөд импортоор оруулж ирдэг.  Тэгэхээр GMO буюу генийн өөрчлөлттэй хүнс нь  бидэнд хамгийн их хамааралтай зүйлсийн нэг болж байгаа юм.

Дэлхийд тариалж буй өдөр тутмын хүнс, шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөнгийн ургамлын 26-77 хувь нь хувиргасан амьд организм буюу GMO байдаг аж. Хамгийн анхны генийн өөрчлөлттэй хүнсний ургамлуудыг АНУ-ын “Монсанто” корпораци гаргаж авсан гэх мэдээлэл байдаг. Энэ корпораци нь 1988 онд анхны трансген арвайг суулгасны дараа генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч эхэлжээ. Үүнээс 1-2 жилийн дараа зах зээлд биотехнологийн фирмүүд генийн өөрчлөлттэй улаан лооль, эрдэнэ шиш, төмс, тамхи, шар буурцаг, рапс, хурган гуа, улаан лууван зэрэг олон төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлэх болсон байна.

Тухайлбал, АНУ-д трансген төмсөнд колорадын цох хорхойг алж устгадаг аалзнаас генийг нь авч суулгасан бол хүйтэнд тэсвэртэй улаан лоолийг гаргаж авахдаа генийн бүтцэд нь Хойд Америкийн далайн загасны генийг суулгаж, ган гачигт тэсвэртэй гэх улаан буудайн сортыг гаргаж авахын тулд хилэнцэт хорхойн генийг ашигласан байна.

Шинэ зууны эх гэхэд дэлхий дээр нийтдээ 46 сая гаруй гектар (Зарим эх үүсвэрт 60 сая гектар) талбайд генийн өөрчлөлттэй хүнсний ургамлуудыг тариалах болж генийн инженерчлэлийн аргаар гарган авсан ургамал, ногоо жимсний нэр төрөл 50-иас хол давжээ. Дэлхийн биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувь АНУ-д, 10 хувь Европт, үлдэх 10 хувь нь Япон болон бусад оронд ногдож байна. Энэ нь өнөөгийн нийгмийн хамгийн том аюул занал болоод байгаа юм.

Генийн өөрчлөлттэй хүнс ямар сөрөг үр дагавар авчирдаг талаар дэлхийн эрдэмтэд одоог хэр нь нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй.  Генийн өөрчлөлттэй хүнснээс болж эрүүл мэндээрээ хохирсон гэсэн тохиолдол, баталгаа байдаггүй ч алсдаа хүний удамшилд хор хөнөөл үзүүлнэ гэж үздэг эрдэмтэд бий. Тухайлбал, хүний идсэн хоол хүнс хоол боловсруулах замд орсноор ферментүүдийн үйлчлэлд орж эцэст нь аминхүчлүүд ба генүүд болж задардаг. Аминхүчлүүд нь хүний бие организмд хүч чадал өгдөг бол генүүд нь бие организмыг нөхөн бүтээхэд оролцдог. Энэ үйл явц нь ходоод шулуун гэдэсний хананд эдгээр генүүд шимэгдэж орохоос эхэлнэ. Тэгвэл бие организмд урьд өмнө хэзээ ч байгаагүй генүүдийг хүний ходоод боловсруулж чадахгүйгээс дотор гаж хөгжил буюу мутаци эхэлдэг.

Генийн өөрчлөлттэй хүнсийг байнга хэрэглэснээс болж аюултай харшлууд шинээр үүсэх, хүнсний хүнд хордлогууд, өмөн үүгийн нэг гол шалтгаан болоод зогсохгүй хүний үр хөврөлийн болон бие эрхтний гаж

Монголын зах зээлээс генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг түрж гаргавал дэлгүүрийн лангуун дээр юу ч үлдэхгүй гэсэн явган яриа ч байдаг. Тиймээс бид таньж сурах хэрэгтэй байгаа юм. Аль нь GMO, аль нь органик болохыг ялгаж мэдчихээд хэрэглэх эсэхээ өөрсдөө шийдэж болно. Үүний тулд шошго хэрэгтэй. Импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг монгол хэлээр, үгүй ядаж англи хэлээр бүрэн шошгожуулбал хүнсний аюулгүй байдал тэр хэрээр хангагдана гэсэн үг.

Өнөөдөр генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээр зогсохгүй хуурамч цагаан будаа хүртэл үйлдвэрлээд эхэлсэн гэх. Хуурамч цагаан будаа Монголд аль хэдийн ороод ирсэн бөгөөд цахим ертөнцөд хуурамч цагаан будааг шатааж буй бичлэг хүртэл тавигдсан юм. Энэ нь бидний эрүүл мэндэд чимээгүйхнээр заналхийлж буй нэгэн хэлбэр болоод байна.

Тэгвэл эрүүл хүнсийг эрхэмлэн Монгол түмэндээ хүргэхийг зорьж буй  “Зебра Интернэшнл Дистрибьюшн" компани олон улсад чанараараа танигдсан “Ярмарка” брэндийн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа юм. “Ярмарка” брэндийн бүтээгдэхүүн нь  Монголд зарагдаж байгаа хамгийн олон нэр төрлийн, генийн өөрчлөлтгүй олон үрийн будаа гэдгээрээ онцлог юм. Тус брэндйин бүтээгдэхүүн нь Монголчуудын уламжлалт хэрэглээ болсон цагаан будааг илүү сайн орлохуйц гэдгээрээ онцлог.  2000-аад оноос хойш Монголд овьёос, шош, уураар боловсруулж цардуулыг нь авсан будааны хэрэглээ өсч эхэлсэн юм. Энэ хэрээр хүмүүсийн хэрэглээг хангах зорилгоор “Ярмарка” брэндийн олон нэр төрлийн будаануудыг “Зебра Интернэшнл Дистрибьюшн"  компани оруулж ирээд байгаа юм. “Ярмарка” брэндийн үйлдвэр нь Оросын Холбооны Улсад болон бусад улс оронд ургадаг олон нэр төрлийн будаа, шошны түүхий эдүүдийг цуглуулан, ариутгал цэвэрлэгээ, боловсруулалтыг хийн жижиглэн савладаг юм. Орос улсад ургадаггүй төрлийн будааг Европын бусад улс орнуудаас татан авчирдаг аж. Ингэхдээ бүтээгдэхүүнээ тарьж ургуулахаас эхлээд хэрэглэж байгаа бордоог судалсны үндсэн дээр будаануудаа сонгодог байна. “Ярмарка” брэнд нь Үндсэн будааны төрлөөс гадна “Bravolli” нэртэй шилмэл цуглуулгын будааг гаргаж байгаа юм. Энэ нь олон оронд ургадаг ховор нандин төрлийг сонгон авч, тодорхой хэмжээний боловсруулалт хийж савласан бүтээгдэхүүн аж.


Мөн хэрэглэгчдийн цаг завыг хэмнэсэн “Yelli” нэртэй хагас бэлэн шөл ба хуургыг худалдаалдаг байна. Хэрэглэгч зөвхөн мах, давсаа нэмээд л хурдан хугацаанд болгож идэх бүрэн боломжтой. Энэхүү бэлэн шөл, хуурга нь хурдан хугацаанд болдог учир аяллын үеэр хэрэглэхэд хамгийн тохиромжтой юм. Үүгээр ч зогсохгүй хүүхдэд зориулсан будаа нь дэлхийд чанараараа танигдаад байгаа. Ирээдүй хойч үеэ бодон генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, эрүүл, чанартай хүнсийг сонгоё.



Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
магсар(124.158.69.42) 2022 оны 09 сарын 14

Янжиндулам гуай биологийн анхны мэдэгдэхүүнгүй хүмүүсийн бэлдсэн рекламаар хүний толгойг эргүүлж айлгах сүрдүүлэх хэлбэрийг ашиглаж байгаа нь гэмт үйлдлийн зүйл заалтанд тохирч шүүгдвэл хамгийн багадаа торгууль хүлээх мэдээлэл үйлджээ.Цаашид болгоомжтой хандах хэрэгтэй Мэдээж танд хэдэн бор юм өгсөн байгаа Торгуульд унавал ”3-4 НУГАЛСАН” мөнгө төлөх болно.

0  |  0
Uugii(182.160.0.233) 2017 оны 12 сарын 20

German huns l gaigu bhaaa

0  |  0
зочин(202.9.40.181) 2017 оны 12 сарын 19

удамд нөлөөлнө гэдэг хамгийн том аюул занал

0  |  0
зочин(103.57.93.13) 2017 оны 12 сарын 19

Үндсэн санаа энэ ” Ярмарка ” брэндийн хүнсээ сурталчилжээ, ялгаагүй гений өөрчлөлтэй л юм байна . АНУ -ын засаг захиргаа ( Буш ерөнхийлөгч нь ) Европын Холбоонд АНУ-ын хүнсний 80 гаруй хувь нь гений өөрчлөлттэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул ЕХолбооны ихэнх орон АНУ-ас хүнсний бүтээгдэхүүн импортолдоггүй хуультай юм билээ. ГМО -г хамгийн хатуу хориглодог хуультай нь Герман, Швейцарь, Австри зэрэг герман хэлтэй орнууд юм билээ. Тиймээс дээрхи 3 орноос Монголд импортолдог хүнсний зүйлд ГМО байхгүй гэж ойлгож болно.

0  |  0
Top