Өмнөговь аймгийн малчид Солонгос улсаас туршлага судлав

 

Тэмээн сүргээрээ дэлхийд гайхагдсан Өмнөговьчууд хоёр жилд нэг удаа “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж хэвшээд байна. Энэ жилийн зөвлөгөөн малчид хөдөлмөрчид, бүх шатны удирдлага, албаны хүмүүсийг хамруулснаараа онцлог бөгөөд үр дүнтэй болсон.

Тус зөвлөгөөний үеэр 15 сумын малчдын төлөөллийг БНСУ-д аялуулах ЭРХИЙН БИЧИГ-ээр шагнасан. Тэд 12 сарын 11-ний өдрөөс 18-ны хооронд Солонгос улсад аялж, Чежү хотын хөгжил дэвшил, “Шинэ тосгон” хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцаж туршлага судлаад ирлээ.

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч Х.Батболд нар ахалж явсан бөгөөд зөвхөн дарга нар гадаад явдаг биш иргэд бид ч гадаадад туршлага судалж, ганзага дүүрэн ирж болдог юм байна хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа.

Image may contain: 19 people, people smiling, people standing and indoor

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

зочин [ 150.129.143.111 ]      |     2017 оны 12-р сарын 19 -нд, 07:04 минутанд

Гарчиг нь тохироогүй юм.малчид солонгосоос туршлага судлахдаа ч яхав дээ.Аялалаа гэвэл арай дээр сонсогдоно

Lll [ 108.92.148.34 ]      |     2017 оны 12-р сарын 19 -нд, 05:21 минутанд

Il zadgai sheej, nus tseree hayagui l bol boloodoo.Turshlaga sudlaad suid bolood baih yum yu baihavdee.Ajiliin hariutslaga ,avilga ene teree l shiidchihvel haana ch yum hiij buteej bolno.

Go to top of page