Боливи улс анхны хиймэл дагуулаа хөөргөнө

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19

Боливийн сансар судлалын үндэсний агентлаг улсынхаа анхны хиймэл дагуулыг бүтээх ажлыг эхлүүлсэн тухай Associated Press агентлаг мэдээллээ. Энэхүү ажилд зарцуулах эхний ээлжийн хөрөнгө болох нэг сая ам.долларын асуудлыг шийдвэрлэсэн хэмээн Боливийн хөдөлмөрийн сайд Вальтер Дельгадильо Тсерос мэдэгдсэн байна.

          Испанийн Колоничлогчдын эсрэг тэмцэж асан индианчуудын агуу удирдагч Тупак Катаригийн нэрээр нэрлэгдсэн уг хиймэл дагуулыг бүтээх ажлыг хятад инженерүүд хийж гүйцэтгэх аж. Хятадууд үүний өмнө Венесуэль улсад хиймэл дагуул хийж өгч байсан. Симон Боливарын нэрээр нэрлэгдсэн Венесуэлийн анхны хиймэл дагуул дэлхийн тойрог замд гарсан түүхтэй.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.2) 2017 оны 12 сарын 22

Manai hiimel daguul amjilttai ajillaj baigaa um bishuu Manaihan l daruu bolhooc oor ulcuud bol yah odoo turshiltiin olon ajel hiij bui baih ene buhnee chalchaad baih albagui baihaa

0  |  0
Сониучхан(66.181.177.134) 2017 оны 12 сарын 19

МУИС, ШУА-ийн мэргэн эрдэмтдийн хөөрцөглөөд байсан Мазаалай нэртэы шүдэнзний хайрцаг шиг хиймэл дагуул юу болсон бэ? Оросууд чавхдаад унагачихсан юм уу?

0  |  0
Зочин(202.179.26.174) 2017 оны 12 сарын 19

Мазаалай

0  |  0
Top