”XPEL”-г тэсвэрлэх, хамгаалах чадвартай нь харьцуулахад гайхалтай нимгэн бүтэцтэй

Хүн төрөлхтөний хамгийн дээд дэвшлийг технологийн хөгжлөөр хэмждэг. Дэлхий ертөнц даяаршин хөгжихийн хэрээр технологийн хөгжил ч гэрлийн хурдаар хэмжигдэж, хүмүүс өдөр бүр шинэ техник технологитой танилцаж байна. Энэ удаагийн “Технологи” буландаа “ИКСПЕЛ Монголиа” компанийг онцлон танилцуулахаар боллоо.

АНУ-ын XPEL Technologies Corp (TSXV: DAP.U) 1997 оноос XPEL хальсийг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд автомашины гадаргууг хамгаалах хамгийн сайн шийдэл болгон хөгжүүлсээр байна. Энэхүү хамгаалалтын хальс нь өндөр технологийн уян термополимер уретан бүтэцтэй, өнгөгүй тунгалаг маш бат бөх шинж чанартай ба хамгийн онцгой шинж нь өөрийгөө эдгээдэг чадвар нь юм.

XPEL хальсны гадаргуу дээр үүссэн энгийн эдэлгээний үеийн зураас нь температурын нөлөөнд эдгэрч арилдаг ба авто машиныг өдөр бүр шинээр нь байлгадаг гайхалтай шинж чанартай.


ЭНЭХҮҮ ХАЛЬС НЬ 2 ТӨРЛИЙН ХАРАГДАХ БАЙДЛААР ЗАХ ЗЭЭЛД ГАРДАГ

-XPEL Ultimate буюу гялгар, тунгалаг.

-XPEL Stealth буюу бүрсгэр (матт)

XPEL Ultimate нь маш гялгар, тунгалаг тул авто машины шинэ гялгар, тод байдлыг алдагдуулахгүй улам илүү гялгар, толигор болгож өгдөг.

XPEL Stealth нь матт буюу бүрсгэр гадаргууг үүсгэх ба авто машиныг маш өвөрмөц харагдуулж чаддаг. Мөн XPEL –ын бас нэг гайхалтай чанар нь сэмэрч хуурахгүй, өнгөө алдахгүйгээр авто машиныг 10 жилийн туршид хамгаалж чаддаг ба үйлдвэрлэгч ч үүнд итгэлтэй баталгаа өгч чаддаг байна.

XPEL – бүтээгдэхүүнийг DAP буюу авто машин бүрийн хэсэгт тохирсон эсгүүрийн сан бүхий программ хангамж, тусгай зориулалтын зүсэгч машины хослолоор нарийн зүсэж суурилуулдаг. Ингэж суурилуулах нь шинэ машины будгийг гараар буюу хутгаар зүсэж гэмтээх эрсдэлгүйн дээр маш цэвэрхэн, зах ирмэгт яг таарсан хэмжээгээр нааж, наасны дараа наасан нь мэдэгдэхээргүй болдог. Ийм эсгүүрийн технологи ашиглан хамгаалалтын хальсийг нааж суурилуулж байгаа нь Монголдоо анхдагч технологи юм.

XPEL-Г ТЭСВЭРЛЭХ, ХАМГААЛАХ ЧАДВАРТАЙ НЬ ХАРЬЦУУЛАХАД ГАЙХАЛТАЙ НИМГЭН БҮТЭЦТЭЙ.

• ТУНГАЛАГ ГАДАРГУУ

• ПОЛИУРЕТАН ГАДАРГУУ

• АКРИЛКАН НААЛДАМХАЙ ГАДАРГУУ

• ХУВАНЦАР ЖИЙРГЭВЧИН ГАДАРГУУ

Энэхүү программ хангамжийг 2008 оноос хөгжүүлж эхэлсэн ба одоогийн байдлаар ихэнх өндөр зэрэглэлийн авто машины эсгүүрийн санг амжилттай үүсгээд байгаа дэлхий дээрх ганц программ хангамж юм.

XPEL –ын хамгаалах, эдгэрэх гайхалтай чадварыг ашиглан авто машины гадаргуугаас гадна дотор салоныг хамгаалж болдог ба мөн өдөр тутмын хэрэглээний гар утас, электрон хэрэгслийг хамгаалах зорилгоор хэрэглэж байна..

“ИКСПЕЛ Монголиа” компани нь АНУ-д ХPEL-ын үйлдвэрт дадлагажиж суурилуулалтын эрхээ авсан Монгол дахь цорын ганц албан ёсны эрхтэй компани бөгөөд авто машинд суурилуулахаас гадна Монголдоо анх удаа гар утасны бүхэл хамгаалалтын бүтээгдэхүүнийг XPEL хальсийг ашиглаж үйлдвэрлэн импортыг орлох бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд гаргаж байна.

XPEL PRIME хальс нь шинэ технологийн бүтээгдэхүүн бөгөөд уламжлалт буюу манай оронд өргөнөөр хэрэглэгддэг бусад цонхны гэрэл бууруулагч хальсны дараагийн үеийн технологий юм. Өөрөөр хэлбэл XPEL –машины гадаргууг бүрэгч хальс машины будгийг хэрхэн хамгаалдаг шигээ машины салон доторлуу орох нарны гэрэл, хорт туяанаас хамгаална.

Керамик нано ширхэгэн технологийн тусламжтайгаар хэт ягаан туяа (UV), инфра улаан туяаны нөгөөгөөр арьсны хавдар үүсэх, арьсны эсийн үхжилт үүсэхээс 99 хувь хамгаална. Мөн салоны доторх зүйлс гандах, муудахаас 99 хувь хамгаалж чаддаг.

Уламжлалт хальснуудаас ялгарах PRIME хальсны бас нэг онцлог нь гар утас, радио, интернетийн сүлжээг бууруулдаггүй байна. Мөн зуны цагт салонруу нэвтрэх нарны тусгалын халууныг 80 хувь хүртэл бууруулахаас гадна өвлийн дотроос дулаан алдалтыг багасгана. Гэрлийн гялбааг бууруулж аюулгүй байдлыг хангахад нөлөөлөхөөс гадна осол аваарын үед шилний бутралаас хамгаална. Уламжчлалт хальснууд нь гэрэл нэвтрүүлэх чадвар буюу бууралтаараа харагдах байдал нь ялгардаг бол PRIME хальс нь нэмэлтээр харагдах өнгөөрөө Гүн хар, Хүрэн бор, Хөх туяатай гэж 3 төрлийн сонголттой байдаг. Эдгээр өнгө нь өвөрмөц, загварлаг, классик харагдах боломжийг бүрдүүлдэг. Уламжлат хальснууд нь илүү гүн болох тусам дотороосоо гадагшаа харахад хүндрэлтэй болдог бол PRIME хальс нь ийм бэрхшээл бага үүсгэдэг.


ҮҮНЭЭС ЦААШ ХАМГААЛАЛТ ҮГҮЙ

Юуны түрүүнд таны ойр инернет байгаа бол YOUTUBE –т LINE-X гэж бичээд үр дүнг үзээрэй, амлаж байна та алмайрах болно.

Нэг удаагийн цаасан аяга 200 кг жинтэй Сумо бөхийг даана, өндгийг 15 давхараас шидэхэд хагарахгүй, бууны сум нэвтрэхгүй бат бөх гэх мэт гайхалтай туршилтуудыг дэлхий даяар олон сая хүн гайхан биширдэг

Та бартаат замын авто спорт, авто аялал, ан гөрөө хийдэг, цэрэг арми, уул уурхай, газар шорооны гэх мэт маш хүнд нөхцөлд ашигладаг авто машинтай бол LINE-Х таны хамгийн гол сонголт байх болно.

LINE-X нь 1993 онд анх Канадад үйлдвэрлэгдэж эхэлсэн. 20 жилийн үйлдвэрлэлийн арвин туршлагатай ба АНУ-д цорын ганц хүлээн зөвшөөрөгдсөн, гадаргууг хамгаалах чадвар, үзүүлэлтүүдээрээ дэлхийд хамгийн шилдэгт тооцогддог хамгаалалтын будаг юм. LINE-X компани нь өөрсдийн бий

 • Галд тэсвэртэй

• Зурагдалт, цохилтонд тэсвэртэй.

• Зэврэлт, химийн бодисоос хамгаална.

•Ундны усны хэрэглээний төхөөрөмжинд хэрэглэхийг зөвшөөрсөн. (FDA хүлээн зөвшөөрсөн)

• Дуу чимээг бууруулна.

• Чичиргээг багасгана.

• Бутарч үйрэхээс хамгаална.

• Хурдан хугацаанд хатах чадвартай.

• Олон өнгөний сонголттой

Энэхүү бүтээгдэхүүн нь мөнл АНУ-ын Дэлхий дахинд амжилттай нэвтэрсэн алдартай бренд бөгөөд шилийг гаднаас нь бүрхэж цуурал хагаралаас хамгаалагч бүтээгдэхүүн юм.

Манай орны нөхцөлд замын нөхцөл байдал сайнгүй тул чулуу үсэрч салхины шилийг цуулах, хагалах эрсдэл элбэг байдаг. Энэ эрсдэлээс хамгаалах шийдэл нь ClearPlex хальс юм.

ClearPlex нь автомашины шил, шилэн эдлэлийг хагарах, сэв, зурагдалт гэмтэлээс хамгаалах, харагдах байдалд ямарч нөлөө үзүүлдэггүй ба тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдалыг хангасан эдийн засгийн үр ашигтай шийдэл юм. Таны машины шил болон шилэн эдлэл хуяг дуулга өссөн мэт л хамгаалагдах болно.

Та YOUTUBE –с туршилтуудтай нь танилцвал ClearPlex наасан машины шилийг алхаар нүдэх, бэйсболын цохиураар цохих, чулуугаар шидэх гээд олон итгэмээргүй туршилтуудыг хэрхэн www.clearplex.com www.autodip.mn www.facebook.com/clearplexmongolia давж гарж байгааг үзэж болно.


ClearPlex нь автомашин доторх температурыг бууруулж хэт ягаан туяаг, хортой туяанаас 99.9% хамгаалах чадвартай.

ClearPlex суурилуулах хугацаа богино, таны хэрэглээний зардалыг бууруулж автомашины эдэлгээг уртасгана.

Ижил төрлийн шилний хамгаалалтын хальсыг бодвол гадна талаасаа наагддаг тул хамгийн ихээр гэмтдэг шилний гадна талыг зургадах, арзайх гэх мэт олон эрсдэлт хүчин зүйлсээс хамгаална.

CLEARPLEX –ЫН ДАВУУ ТАЛУУД

• Шил зурагдах, хагарахаас хамгаална.

• Хэт ягаан туяа түүнээс үүдэлтэй дулааныг бууруулж. цонхоор нэвтрэх хортой туяанаас 99.9% хамгаална.

• Хурц гэрэлийн тусгалыг багасгана. (Гялбаа)

• Харагдах байдлыг сайжруулна. Ус цас хурдан урсаж шилэн дээр тогтох байдал багасна.

• Тээврийн хэрэгсэлийг үнэ цэнийг хадгална.

• Аюулгүй байдлыг хангана.

• Санхүүгийн хэмнэлтийг бий болгоно. (Шилээ олон дахин солихгүй)

• Хамгийн их механик нөлөөлөлд ордог шилний гадна талыг хамгаална.

• Хүссэн үедээ хуулж авах боломжтой

• Баталгаа олгоно.

• Та замын турш тав тухтай, аюулгүй байхад тань туслах болно.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

uu [ 124.158.92.27 ]      |     12-р сарын 20 -нд, 02:11 минутанд

haana hayg ugui um aa