Бэлчээрийн маргаанаас үүдэн нэгнээ хөнөөжээ

Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын малчин К, Х нар бэлчээр булаацалдан маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн талаар тус аймгийн Прокурорын газраас мэдээлжээ.

Энэ сарын 8-нд Улаанхус сумын зургадугаар багийн нутаг Хүйтний хөл хэмээх газар дээрх маргаан болж иргэн Х нь иргэн К-ийн дагз хэсэг газарт модоор цохисноос нас барсан байна.

Аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн уг асуудлыг шалгаж байгаа аж. Ер нь малын бэлчээрээс үүдэн маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан тохиолдол тус аймгийн хэд хэдэн суманд гарчээ. Иргэдийн эдэлбэр газар ашиглах, эзэмшихтэй холбоотой хууль эрхзүйн мэдлэггүйгээс дээрх хэрэг үйлдэгдсэн тухай тус аймгийн Прокурорын байгууллага дүгнэжээ.

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

ЗОЧИН [ 202.9.44.78 ]      |     12-р сарын 19 -нд, 09:07 минутанд

ДЭЭГҮҮРЭЭ СУУДЛАА ОЛОХГҮЙ БОЛ ДООГУУРАА ГҮЙДЛЭЭ ОЛОХГҮЙ ГЭЖ ЭНЭ ДЭЭ БАЙЖ БАЙГАА ТӨРИЙН ТҮШЭЭД НЬ ТАГНУУЛЧДАА БАРЬЦААЛАГДЧИХСАН ТАГНУУЛЧИД НЬ ТӨРӨӨСӨӨ ЛУЙВАРДААД СУРЧИХСАН УЛС ОРОН НЬ ХӨЛ ТОЛГОЙГОО ОЛОХГҮЙ БАЙХАД ЖИРИЙН ИРГЭД АМЬДРАХЫН ЭРХЭНД ГАЗАР НУТГАА БУЛААЦАЛДАХ НЬ АРГАГҮЙ ДЭЭ.

Go to top of page