Дөрвөн улирлыг найман цагт үзэх боломжтой

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20

Өндөр технологийн хөгжил болон аж үйлдвэржилтийн төвшин нь улс орны технологийн өрсөлдөх хүчин, аж үйлдвэрийн үндсэн өрсөлдөх хүчинтэй шууд холбоотой.  Тэгвэл Хятад Улс нь техник технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх улсын нэг билээ.  Тухайлбал, Бээжин Шанхайн чиглэлд явах “Сэргэн мандалт” өндөр хурдны галт тэрэг нь  350 км/ц хурдтай явж, төмөр замын бүтээн байгуулалт, зорчих хурд, цахилгаан хангамж, үйл ажиллагааны менежмент, аюулгүй ажиллагааны технологид бүрэн дэвшил гарсан нь Хятад улсдаа төдийгүй дэлхийд дээгүүрт жагсаж байгаа юм. Өндөр хурдны галт тэрэгний замын урт 22000 км гаруй аж. Найман цагийн дотор энэ замаар дөрвөн улирлыг нэг өдөрт үзэх боломжтой юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top