“Хятад судлал”-ыг ”хятад хүн” судлалтай нь хөгжүүлье

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20

“Хятад судлал”-ыг бид эрдэмтдийн л ажил юм шигээр ойлгож, тэдэнд даатган орхисоор байтал энэ салбар дэндүү зогсонги байдалд орчихжээ. Манай бараг бүх их сургуулийн Гадаад хэлний тэнхим хятад хэл сонгон суралцах боломжийг олгож байгаа. Тухайн улсад нь ч очих боломж их байна. Гэвч БНХАУ-д суралцаж буй эдгээр оюутнууд өөрсдөө хятадад дэндүү уусан шингэж, харийн газар сурсан зуршлаа эх орон нэгтнүүддээ “Монгол ёсноос илүү дээр, сайхан” мэтээр сурталчлах явдал гарч байгаа нь түгшүүр төрүүлж байна. Төр засаг үүнд анхаарал хандуулах цаг гарцаагүй болжээ. Хятадад олон оюутан сурч байгаа юм чинь аяндаа энэ салбар хөгжчихнө гэж бодож байгаа нь дэндүү өрөөсгөл, аюултай бодлого юм. Үнэндээ бол бид бүгд хятад хэл сурах албагүй, харин олон ястан үндэстнээс тогтсон хятад улс, тэдгээр ястан үндэстнүүдийн хоорондын харилцаа, тэр тусмаа жинэхэнэ хятад хүний талаар өргөн мэдлэгтэй байх ёстой юм. Тиймээс “Хятад судлал”-ыг “Хүн судлал”-тай нь хөгжүүлэхийн тулд мэргэжлийн байгууллагад хөрөнгө хаяж, тэнд үүсэн мэдлэгийг монголчууддаа дамжуулж байх нь цэцэн үйлдэл болно.  

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд “Хятад судлал”-ын хэлтэс гэж бий. Энэ хэлтсийн эрдэмтэд одоо “Баруун хойд Хятадыг хөгжүүлэх нь” нэртэй төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, монгол эрдэмтэн Хятад улсыг хөгжүүлэх үйлсэд зүтгэж явдаг байна. Гэтэл чухал биш гэж тооцогддог атлаа хамгийн чухал нь болох “хүн судлал”-ыг орхигдуулсаар өдийг хүрчээ. Хятад л бол “хужаа”, өвөрмонгол ч байсан “хужаа”. Нэг иймэрхүү “харанхуй” байдалд орчихож. Ямар ч улсын иргэд хөршөө, адармаатай түүх, харилцаатай байсан бол тэр тусмаа иргэдийг нь судлах ёстой. “Хятад хүн судлал”-ыг хөгжүүлэх нь энэ зорилтыг хангах юм. Улс төр судлал, эдийн засаг судлалын “чухал биш” гээд орхисныг энэ салбар судалдаг юм. Хүн ардынх нь ахуй амьдрал, хоол унд нийтлэг зуршил гээд маш нарийн мэдлэг, мэдээллүүд энд явж байдаг. АНУ-д гэхэд хүн судлалыг тэргүүн зэрэгт авч үздэг, энэ судалгааны үр дүнгээ гадаад бодлогодоо шингээж өгдөг. Үүн лугаа адил монгол хүн бүр Хятадын түүх улс төрөөс гадна иргэдийнх нь талаар өргөн мэдлэгтэй байх ёстой. Ямар үндэстэн ястан байдаг, хэн нь хоорондоо ямар харилцаатай гэдгийг мэдэх нь бидэнд хэрэгтэй. “Хятад гүрэн задарвал 14 тусдаа улс болно” гэсэн тоймчдын дүгнэлтийг жирийн монгол хүн ч ухаж ойлгодог болгох нь энэ салбарт ажиллаж байгаа эрдэмтдийн туйлын зорилго байх ёстой юм.     

Хятад улс Өвөр Монголыг Монгол судлалын төв гэж дэлхий дахинд зарлахын төлөө том том төслүүдэд хайр найргүй мөнгө хаяж санхүүжүүлж байна. Бид ч гэсэн хятад судлалд нэн даруй хөрөнгө хаях хэрэгтэй. Тэгэхгүй бол судлуулаад дуусах нь. Мянган өдөр тэтгэсэн мэдлэг шалгалт дээр нэг удаа хэрэг болдог гэж нэг үг бий дээ.   

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.112) 2017 оны 12 сарын 20

Бид өмнөд хөршөө судлах хэрэгтэй. Энэ агуу үндэстний нууцад нэвтэрч түүнээс өөртөө юм наахын тулд судлахаас өөр замгүй.

0  |  0
зочин(122.201.28.9) 2017 оны 12 сарын 20

Муу юм бодож муу санаалсаар байгаад хэнд ч итгэхээ мэдэхгүй нийгэм болж байх шиг байна.

0  |  0
муу санаа яван хатн(139.5.217.122) 2017 оны 12 сарын 20

Хятад айлууд том цагаан байцаа,урт сонгиноо орцныхоо үүднд хураагаад тавьчихсан л байдаг түүнийг нь хулгайлна гэж байхгүй дээ. Явж байгаад хаа нэгтээ авч яваа үзйлээ марлаа гэхэд буцаадочиход байж л байна .Дэлгүүр хоршоонд явж байгаад эд зүйлээ мартлаа гэхэд хаана мартсанаа санаад очиж асуухад хямагдаад тавьчихсан гаргаад өгөх жишээний бид аваад хэвшүүлчихмээр сайн юм их бий. Би хятадад огт хулгайчгүй гэж байгаа юм биш манай гуван сая хүнд хулгай хэр билээ дээ. Хятадын тэрбум гаруй хүнд харьцуулж бодхуул хулгайчгүйтэй л адил. Хүний улсыг бусниулахийг бодохоосоо өмнө өөрсөдийнөө эе эвийг эхдээд

0  |  0
Сайныг хар(139.5.217.122) 2017 оны 12 сарын 20

Бид нийгмээ,ард түмнээ хэдэг хэсэгт талцуулаад өнөөдөр юу нь сайн болчихвоо?! Б.Хурцболд оо Хэн нь хэндээ муу хандаж байдгийг нь харж хүний улсыг хагалж бутаргах хар санаа агуулж явах хэрэг байна уу!?Ингэж чадлаа гэхэд бид хохирох уу хожих уу!? Б.Хурцболдгуйн бодлоор мөрдлөөр хятад бутарвал нилээд хэдэн жилийн үймээн самуун дэгдэнэ. Энэ нь бидэнд сайнаар гэхээсээ муу үр дагвар нь их дээ. Ийм болохоор ер нь хүн төрлөгтөн бие биенээсээ дутуугаа нөхөж байж л хөгжилд хүрдэг жамтайтул сурчихмаар сайхан ёс жудаг байвал авах л хэрэгтэй ш дээ.

0  |  0
юу ярьчихав аа(139.5.217.122) 2017 оны 12 сарын 20

Хэ хэ. Хятад хэлийг нилээд сайн сурахгүйгээр хятад орныг,хүнийг нь таниж мэдэхгүйгээр барахгүй Монголынхоо түүхийг ч бүрэн дүүрэн мэдэх боломжгүй нь хатуу үнэн.Ийм болохоор хятад хэлийг монгол хүн сурах албагүйгэх нь хайшаа бол. Аль ч үндэстэнд бусдаас ялгарах сайн сайхан юм бий. Үүнд эмзэглж бид л бусдаас тэр дундаа хятадаас ямагт илүү сайн сайхан гэх үзэлч өрөөсгөл хар амиан бодсон жалга нугын харахуй бодол. Бусдын мууг шагайж явахынхаа оронд эхлээд сурч болох сайн юм юу байна гэж харж чадах мэлмий ухаан хоёр л хамгаас чухал. сайнаас суралцаж байдаг нь хүний л ёс. Бодох болгоомжлох ч юм бий

0  |  0
Зочин(182.160.35.176) 2017 оны 12 сарын 20

Ул бутэх юм бичжээ Хятад хунийг байтугай монгол хунээ судалж чадахгуй байна Хятадыг хун бур судлах шаардлагагуй ямар иргэн нь биш Хятадын бодлогыг зарин сайн судлах хэрэгтэй Гадаад бодлогыг нь Монголыг юу гэж уздэг ямар далд толовлогоотэй гэх мэт Эдийн засгийн бодлогоос нь суралцах зуйл их бий Ганцхан жишээ гэхэд Хятад олон зуун сая хундээ огт хуугуй эсвэл бага зуутэй зээл огч ядуурлаас гарсан

0  |  0
r(66.181.177.51) 2017 оны 12 сарын 20

tur zasag yag l tooj awch heltseech manai tur bol archaagui

0  |  0
mgl(43.228.129.77) 2017 оны 12 сарын 20

tiim shuu, hurshuu sain meddeg baih estoi.

0  |  0
zochin(66.181.177.33) 2017 оны 12 сарын 20

zuitei sedev hundsun bn

0  |  0
artash(27.123.214.109) 2017 оны 12 сарын 20

Zow hytadad muuch snch mongol ouytnuudiig surgaal bdg enen hytadad heregtei ene bol bodlogo

0  |  0
Top