Ж.Батзандан:”Монгол ялна” уриатай Ерөнхийлөгч маань Б.Хурцын томилгоог зогсооно гэдэгт итгэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20

Б.Хурцад холбогдох асуудлуудыг хэлэлцсэн нээлттэй хэлэлцүүлэгээс гаргасан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хүргүүлж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ.

Санал дүгнэлтэд үндсэн гурван асуудлыг тусгасан байна. Тэрбээр энэ талаар хэлэхдээ  "Санал, дүгнэлтэд нэгдүгээрт, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлыг тусгасан байгаа. Б.Хурц нь олон улсын хэм хэмжээ, Европын холбооны хууль, дүрмийг зөрчин, Франц, Бельги, Герман улсын хилийг дамнуулан хүн хулгайлах ажиллагаанд оролцсон байна. Энэ асуудлыг Европын холбооны хууль хяналтын байгуулагууд шалгаж байгаа, хаагдаагүй. Д.Энхбат агсны гэр бүлийнхэн хууль зөрчин байж түүний амь насанд хүрсэн ТЕГ болон Б.Хурцад төр хариуцлага тооцож, гэр бүлийнхнээс нь албан ёсоор уучлал хүсэхийг шаардаж байгаа. Монгол Улсын төр энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой. Франц, Бельги, Герман улсуудтай албан ёсоор холбогдож, энэ хэргийн явцыг судлан УИХ-д танилцуулах шаардлагатай байна.

 

Түүнчлэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 20 жил хоригдох ял аваад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын  гэр бүлийнхэн нээлттэй сонсголд ирж, тайлбар өгсөн. Ц.Амгаланбаатар гэдэг хүн тагнуулынхны өгсөн чиглэлийн дагуу бусдыг хилсээр гүтгэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлтэй байгаа юм. Иймд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шинэ нөхцөл байдал илэрсэнтэй холбогдуулан шалгаж дуусах хүртэл Б.Хурцыг БНСУ дах элчингээр томилох нь зохисгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, төрийн албаны эрх мэдлээ хувийн зорилгоор урвуулан ашигласан асуудал байгаа юм. Тухайлбал, “Зэлэм” компанийн  гүйцэтгэх захирал Ш.Бат-Ирээдүйг хэлмэгдүүлэн шүүхээр ял өгсөн байна. “Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлүүдийг булааж авахын тулд тухайн үеийн тагнуулын байгууллага болон Ерөнхийлөгч зохиомол хэрэг үүсгэсэн байх магадлалтай байна. Иймд энэ хэргийг шалгах шаардлагатай гэдгийг дүгнэлтдээ тусгалаа. Мөн “Ханбогд кашмер” компанийн захирал Ч.Ганцэцэг болон түүний ах, дүү 13 хүнийг хоёр жилийн турш дарамтлах ажлыг Б.Хурц зохион байгуулсан байгаа юм. Түүнчлэн ТЕГ-ын Сөрөх тагнуулын хэлтсийн дарга асан Д.Цогтбаатар болон түүний өмгөөлөгч Баянбилэг нар Дээд шүүхэд өргөдөл гаргасан байгаа. Энэ асуудал нэг мөр шийдэгдтэл хүлээх ёстой.

Б.Хурц нь Унгар дахь Монголын элчин сайдын яаманд тусгай томилолтоор ажиллаж байхдаа байхдаа гэр бүлээрээ тамхины наймаа эрхэлдэг байсан талаар тус улсад элчин сайдаар сууж байсан Т.Султаны албан тоот тухайн үед ирж байсан. Дипломат паспорт, дипломат машин ашиглаж тамхины наймаа хийж байсан этгээдийг элчингээр томилох нь зохисгүй гэдгийг дүгнэлтдээ тусгасан. Энэ хэргийн талаар тодруулахаар Польш, Унгар, Европын холбоо руу бичиг явуулсан байгаа.

Гуравдугаарт, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдсан асуудлыг дүгнэлтэд тусгалаа.Улсын нууцыг ашигласан нь олон зүйлээр тогтоогдсон тул Б.Хурыг Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар томилж явуулж болохгүй гэдэг дүгнэлийг УИХ-ын нэр бүхий зургаан гишүүн нээлттэй хэлэлцүүлэгийг дэмжсэн 20 гаруй гишүүн илэрхийлж байгаа.

Ерөнхийлөгч Монгол ялна гэж сонгуульд орж ялсан. Монгол ялна гэдэг бол Монголын ард түмэн, шударга ёс, үнэн  ялна гэсэн үг. Б.Хурц, Ц.Элбэгдорж, М.Энхболдыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн 10 жилийн дотор олон зуун хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын том баялаг ордуудыг энэ булэглэл булааж авсан байна.Үүний илчилснийхээ төлөө УИХ-ын гишүүд заналхийлэлд өртөж байгаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Б.Хурц гэдэг энэ гэмт этгээдийн томилгоог зогсооно гэдэгт би итгэж байна. М.Энхболдын бүлэглэлд Ерөнхийлөгч цохилт өгнө гэдэгт итгэж байна. Мафийн бүлэглэлийг Монгол төрөөс зайлуулах тэмцлийг маань Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголоо ялуулж дэмжинэ гэдэгт итгэж байна" гэсэн юм.

Ш.Адъяамаа

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(150.129.143.210) 2017 оны 12 сарын 24

ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ ДЭМЖИЖ БАЙГАА АРД ОЛОН

0  |  0
АМЖИЛТ (150.129.143.210) 2017 оны 12 сарын 24

ШУДАРГА БАТЗАНДАН ГИШҮҮНДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ ЭНД НАМ ХАМААГҮЙ ШУДАРГА ҮНЭН ЯЛНА БАТТУЛГА ОДОО ШУДАРГА ХУРЦЫГ ЯВУУЛАХГҮЙ БАЙХ ЁСТОЙ ХУРЦЫН ТАЛД ОРВОЛ АРД ТҮМЭН БАТТУЛГА ХУЛГААЧИЙГ ДАХИН ТӨРД СОНГОН ГЭЖ ЁСТОЙ БАЙХГҮЙ БУЛАШ БОЛНО ГЭСЭН ҮГ ХҮН ЁРӨН ШУДАРГА Л БАЙХ ЁСТОЙ БАТЗАНДАН ГИШҮҮНИЙГ МОНГОЛЧУУД ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА МАНАН БАЙГАА ЦАГТ МОНГОЛЧУУД САЙХАН ХЭЗЭЭЧ АМЬДАРАХГҮЙ ҮНЭН ШҮҮ АМЖИЛТ

0  |  0
АМЖИЛТ (150.129.143.210) 2017 оны 12 сарын 24

ШУДАРГА БАТЗАНДАН ГИШҮҮНДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ ЭНД НАМ ХАМААГҮЙ ШУДАРГА ҮНЭН ЯЛНА БАТТУЛГА ОДОО ШУДАРГА ХУРЦЫГ ЯВУУЛАХГҮЙ БАЙХ ЁСТОЙ ХУРЦЫН ТАЛД ОРВОЛ АРД ТҮМЭН БАТТУЛГА ХУЛГААЧИЙГ ДАХИН ТӨРД СОНГОН ГЭЖ ЁСТОЙ БАЙХГҮЙ БУЛАШ БОЛНО ГЭСЭН ҮГ ХҮН ЁРӨН ШУДАРГА Л БАЙХ ЁСТОЙ БАТЗАНДАН ГИШҮҮНИЙГ МОНГОЛЧУУД ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА МАНАН БАЙГАА ЦАГТ МОНГОЛЧУУД САЙХАН ХЭЗЭЭЧ АМЬДАРАХГҮЙ ҮНЭН ШҮҮ АМЖИЛТ

0  |  0
с(119.40.98.162) 2017 оны 12 сарын 21

Монгол ялна гэсэн болхоос батзандан хурцыг ялна гээгүй хувийн өчүүхэн хорслоо төрийн асуудал болгож түмний толгойг эргүүлэхээ болчихоо. нэг хүнтэй ноцолдоод өнөөдрийн зовлонг гэтэлгэнэ гэж байхгүй тогтолцоогоо эрүүлжүүлэхэд анхаармаар байна

0  |  0
Tovdon (109.255.62.92) 2017 оны 12 сарын 21

Batzandan Mongoliin ard tvmnii toloo yls orniixoo sain saixnii toloo Temtsej bgaad bayarlaj bn Mongoliin ard tvmen chamtai xamt xerev chamd yamar neg zvil toxioldol bid Xurtsiig tonilgox bolno

0  |  0
хн(122.201.31.176) 2017 оны 12 сарын 20

БАЗУУД

0  |  0
Zuvulguu(66.181.161.113) 2017 оны 12 сарын 20

Ene neg p daa ih hurliig kino urlag gj bodood durdee itegtsen gar neg bnaa.hurts alna gesnii tuluu yun ch ih honzon sanadag p daa vee erchuudiin hoorond bdg l ug helleg shde garidhuugiin bayarsaihan hurelsuheer tentel shanaaduulaad ingej gonshignoogui de

0  |  0
Иргэн(59.153.113.225) 2017 оны 12 сарын 20

Хэ хэ Хурцыг санал болгож оруулаад, ийм их хэл ам болж байхад саналаа татаагүй юм чинь юу боллоо гэж томилолтыг зогсоохов дээ!

0  |  0
Zochin(66.181.161.121) 2017 оны 12 сарын 20

Erunhiilugch offoshor danstai baigaad Khurtsad baritsaalagdsan uu , tseber baigaa uy gedeg ni odoo Khurtsiig batlah esehees medegdene .

0  |  0
Зочин(202.72.245.209) 2017 оны 12 сарын 20

Ийм ч улс байх гэж дээ, бид хэрхэн амьдрах бэ

0  |  0
zzz(66.181.160.37) 2017 оны 12 сарын 20

Ter yalsan mongolchuud chini sanal bolgood demjeed IH-orj ireed batlagsan. Medseer bj ingej shoudah hereggui Batzandan. Oor yamar arga bdag yum. Oor l yum bodohgui bol!!! Er ni elchingeer yavuulah uguidee bish hariutslaga, yos surtahuun, unen monii tolool temtseh ni chuhalaldaa. Ternees kareria osgoh mayagaar asuudald handaad bh shig. Ter heleltsuulgee UIH-r heleltsehees ni omno hiij bolno do zaaval davhtsuuldag ni yamarch uchirtai yum. Hii l shoudaad bh shig.

0  |  0
M.ts......m(27.123.212.137) 2017 оны 12 сарын 20

Medeej mongol yaln H.Battulga zogsoon gej bi chamaag sugasan yum odool hairy????

0  |  0
Орилоо(202.70.47.158) 2017 оны 12 сарын 20

улсад нэгч өдөр ажиллаж үзээгүй, ХЯТАДЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭС ХАХУУЛ, соорсын сангаас энэ мэт сагсуу толгойнуудыг сонгон санхүүжүүлж, улс орных нь эсрэг тухирч байсан ажиллагаан орж, үймээн гаргаж, 5 хүн алсан, өчнөөн эд хөрөнгө устгасан, нүүрс, 20000 төгрөг тарааж УИХ-ын гишүүний нэр зүүсэн энэ БАЛАЙЗАНДАН-г байр сууринд нь тавих цаг иржээ.

0  |  0
zochin(202.9.40.16) 2017 оны 12 сарын 20

ерөнхийлөгч хурцыг явуулахгүй гэдэгт итгэж байна. хэрэв явуулвал ард түмний төрд итгэх сүүлчийн найдвар тасарч үр дагавар нь аюултай гарч мэдэх нээ

0  |  0
zzzz(202.9.42.221) 2017 оны 12 сарын 20

eronxiilogch Battulga chini demjeed ybuulj bhaa yum bishvv,Yanadaa Batzandan naad eronxiilogch chini medel bga yum uu baaxan zobloxtei Ted mar ni shiiddeg yum bishvv

0  |  0
Zochin(66.181.187.186) 2017 оны 12 сарын 20

Баттулга мэдэхгүй шүү дээ зөвхөн биё нь л байгаа хамаг шийдвэрийг нь з энхболд гаргаж байгаа хоёулаа л элбэгийн ар тал

0  |  0
Soongo(103.229.121.81) 2017 оны 12 сарын 20

Батзандаанхудлаа чухал царайлаад хэвлэлд ярилцлага өгөөд суугаад байхаар үнэхээр үнэн мөнийг олох гэж байгаа бол тэр султан сайд нь байгаа, тухайн үед гадаад яамны сайд байсан эрдэнэчулаан байна тэдгээр хүмүүсээс үнэн юм уу гэж асуугаад хэрвээ үнэн бол эрдэнэчулуун сайдыг тэр бичигийн дагуу яагаад арга хэмжээ аваагүй тухай бас асуу, нэг л хүнийг мэрээд байхын, бүхэл бүтэн сүлжээг унагааж чадах уу, барах уу гэж асуух гээд байна,

0  |  0
Зочин(202.9.42.233) 2017 оны 12 сарын 20

Еронхийлогч арай ч явуулахгуй байлгуй ямар хун байхгуй байгаа биш дээ

0  |  0
zochin(122.201.23.226) 2017 оны 12 сарын 20

Shudraga yrunhiilugchtei bolson gedegt itgej bgaa.. zogsooh bh

0  |  0
Top