Алисиа Викандер Жолигоос дүрийг нь булаав

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20

  “Булшны хулгайч” Лара Крофтын тухай өгүүлдэг “Tomb Raider: Лара Крофт” адал явдалт кино 17 жилийн дараа дахин дэлгэцэнд гарах нь ээ. Эхний хоёр ангид нь гол дүрийг Анжелина Жоли бүтээсэн бол энэ удаад зоригтой, аюултай эмэгтэйн дүрийг 29 настай Алисиа Викандер бүтээжээ. Жүжигчин бүсгүй Бразилд “Comic-Con” наадам дээр ирж киногоо танилцуулсан байна. 2016 оны “Оскар”-ын эзэн Алисиа сэтгүүлч нартай уулзалт хийх үеэрээ гайхалтай сайхан харагдаж байсан талаар Бразилын хэвлэлүүд мэдээлжээ.

Дээрх уран бүтээлийг компьютерийн цуврал тоглоом “Tomb Raider” дээр тулгуурлан хийжээ. Шинэ ангид гол дүрийн зоригт бүсгүй алдартай эцгийнхээ археологийн судалгааны ажлыг дуусгахаар анхны аяллаа хийж байгаагаар кино өрнөх аж.

Алдарт Анжелина Жолигоос дүрийг нь булаасан Алисиа Викандер нь 2016 онд “Дани охин” киноны туслах дүрээр “Оскар”-ын шагнал гардаж, найруулагч нарын хараанд улам илүү өртсөн жүжигчин юм. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард 40 настай ирланд жүжигчин Майкл Фассбендертэй гэрлэсэн билээ.

Алисия Викандер

Алисия Викандер

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top