Оросын Элчин сайдыг хөнөөсөн цагдаа Ф.Гюлентэй холбоотой байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 21

 ОХУ-аас Туркт сууж байсан Элчин сайд Андрей Карловыг жилийн өмнө шинэ оны босгон дээр хөнөөсөн билээ. Энэ хэрэг хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгасан төдийгүй олон улсад ч маргаан дэгдээсэн юм. Тэгвэл Андрей Карловыг хөнөөсөн Туркийн цагдаагийн ажилтан Мевлют Мерт Алтынташ гэгч нь одоо АНУ-д амьдарч байгаа исламын шашны номлогч, Эрдоганы дайсан Фетулла Гюлентэй холбоотой байсан нь тогтоогдсон талаар тус улсын Ерөнхий прокурорын газар албан ёсоор мэдэгджээ. Исламын шашны ФЕТО бүлэглэлийн тэргүүн Ф.Гюлен нь Туркийн Ерөнхийлөгч Р. Эрдоганы найз байсан боловч сүүлдээ тэд дайснууд болон хувирч, номлогч АНУ-руу дүрвэн гарсан байдаг. Түүнийг Туркийн талд эргүүлэн өгөхийг Ерөнхийлөгч Эрдоган АНУ-аас удаа дараа шаардсан билээ.

Фетулла Гюленийг түүнчлэн Туркт төрийн эргэлт хийх оролдлогыг санаачилсан гэж буруутгадаг. Оросын Элчин сайдыг гэрэл зургийн үзэсгэлэн дээр үг хэлж байхад нь буудаж хөнөөсөн цагдаа Мевлют Мерт Алтынташ нь Ф.Гюлентэй утсаар холбогдож зааварчилгаа авдаг байжээ. Энэ талаар Турк, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэн байлаа. Цагдаагийн үнэмлэхээ ашиглан Элчин сайдын яам руу нэвтэрч чадсан тэрээр ОХУ-ын Элчин сайдыг буудсаныхаа дараа зугтаж яваад цагдаа нарт буудуулан газар дээрээ нас барсан юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(27.123.214.106) 2017 оны 12 сарын 22

Гюлен гэх уяаны нохойг ашиглан АНУ н хийж байгаа ажил .Учир нь тэдэнд эв нэгдэлтэй өндөр хөгжилтэй ТУРК ашиггүй , СИРИ шиг ЛИВИ шиг ТУРК л ашигтай . Их хэмжээгээр мөнгө сааж , баяжиж болэо .

0  |  0
Top