Нисдэг таваг харсан хамгийн шуугиант тохиолдол

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 21

Одоогоос 40 жилийн өмнө буюу 1977 оны хоёрдугаар сарын 04-нд английн Брод Хейвен тосгоны сургуулийн 10 настай хүүхдүүд тоглож байхдаа үл мэдэгдэх нисдэг биет харжээ. Энэ нь тухайн үед  Уэльсд болсон ээдрээтэй үйл  явдлуудаас хамгийн шуугиан тарьсан “хэрэг” нь  байлаа. Хоёрдугаар сарын эхээр энэ явдлыг дурсаж,  Дэвид Дэвис гэдэг хүн  Британийн “Би би си” телевизийн нэвтрүүлэгт оролцжээ. Нисдэг таваг харсан тэр хүүхдүүдийн нэг Дэвид Дэвис “Тэгэхэд бөмбөгөр оройтой, янжуур шиг хэлбэртэй мөнгөлөг өнгөтэй хөлөг хоёр секунд орчим харагдаад модны цаагуур орчихсон. Надад ямар нэг айдас төрөөгүй. Гэхдээ гайхаж, бас зугтмаар санагдсан. Бусад хүүхэд ч гайхаж байсан. Энэ тухай багш, аав ээждээ хэлсэн чинь тэдний хэн нь бидэнд итгээгүй” гэж ярьжээ. Хүүхдүүдийн энэ яриа төд удалгүй сургуулийн захирлын сонорт хүрсэн байна. Захирал багш нь хүүхдүүдийг дуудаж авчраад  ширээний ард тус тусад нь суулгаад “Та нар тэр харсан зүйлээ зур” гэж хэлжээ. Хүүхдүүдийн зурсан зураг хоорондоо бараг ялгагдахааргүй их адилхан байсан гэдэг. Хүүхдүүд харсан хөлгийнхөө оройг  хөмөрсөн таваг шиг дүрсэлсэн байна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top