Д.Ууганбаяр: Ломбард эрхлэгчдийн үйл ажиллагааны стандартыг шинэчилнэ
Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны үйл ажиллагааг зохицуулах шинэ стандарт хэрэгжих гэж буй талаар Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Д.Ууганбаяраас тодрууллаа.
-Шинэ стандартыг хэрэгжүүлж эхэлж байгаа. Ямар шаардлагууд тавигдаж байгаа вэ?
-Барьцаалан зээлдүүлэх ажлыг зохицуулах стандарт нь анх 2003 онд батлагдсан байдаг. 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Энэ нь мэдээж нийгмийн шаардлагын дагуу хоёрдугаарт хэрэглэгчийн эрхтэй холбоотой асуудлууд хоцрогдоод байгаатай холбоотойгоор шинэчилсэн.
Ломбарданд тавьж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг тодорхой эзэмшигчийн зөвшөөрөлтэй хүлээж авах ёстой. Жишээ нь : хүү нь ломбарданд ээжийнхээ бөгэийг тавья гэвэл ээжээсээ тодорхой зөвшөөрөл авч, хоорондоо тохиролцсон байх ёстой. Тэгэхгүй бол ломбарданд юмаа тавьдаг хэний эзэмшлийх нь мэдэгддэггүй. Мөн зээл олгохдоо гэрээн дээр бүх зүйлсийг тодорхой заасан байх. Тэдэн хувийн хүүтэй, тэдний өдөр хугацаа дуусна гэх мэтчилэн бүгдийг гэрээндээ тусгасан байх хэрэгтэй. Хугацаа дууссаны дараагаар хэрэглэгчдийг хохироодог нэг зүйл гарч ирдэг. Энэ нь юу вэ гэхээр хугацаа нь дуусахад хүн нь эд зүйлээ ирж авахгүй бол түүнийг нь дур мэдээд зарчихдаг.
Хуучин зохицуулалт байсан уу гэвэл байсан. Иргэний хуулийн 286-р зүйлд заасан зохицуулалтаар захицуулах ёстой байдаг. Гэтэл өдийг хүртэл аж ахуй нэгжүүд энэ заалтыг хэрэгжүүлэхгүй л явж байна. Одоо энэ стандартаар үйл ажиллагааны чухал хэсэг болгож байгаа. Тухайлбал зээлдэгчийн хугацаа дуусмагц мэдэгдэж, тодорхой хугацаанд ирэхийг шаардана. Уг хугацаанд ирэхгүй байвал дуудлага худалдаагаар дуудаж худалдаалах ёстой.
Зээлдэгч 200 000 төгрөгний эд зүйлээ 100000 төгрөгөөр барьцааллаа гэхэд хугацаа нь дуусаад үндсэн үнээр нь зарна. Ингээд 150000 төгрөгөө өөрийн хохирлоо барагдуулаад, үлдсэн 50000 эд зүйлийн эзэнд нь өгөх хэрэгтэй. Урьд нь хэзээ ч ийм зүйл байгаагүй. Насанд хүрээгүй хүнд үйлчлэхгүй байх. Мөн ломбард нь хүн ихтэй хөл хөдөлгөөнтэй газруудаар байршиж байна. үүнийг бол хориглож байгаа. Хоёрдугаарт зөвхөн ажлын цагаар цагийн хуваарийн дагуу ажиллана. Шөнийн цагаар ажиллахыг хориглож байгаа юм. Стандарт маань хэрэгжигдээд эхэлвэл нилээн олон асуудлууд цэгцлэгдэнэ.
-Үйл ажиллагаагаа явуулж байгаа ломбардуудад шалгалт судалгаа хийсэн үү?
-Хуульзүйн яамны сайдын 2017 онд гарсан ажлын хэсэг үйл ажиллагаагаа явуулдаг ломбардуудад нилээн шалгалт хийж үзсэн байгаа юм. Ном дүрмээрээ ажиллаж байгаа ломбардууд байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ ихэнх ломбардууд хууль бус үйлчилгээ явуулж байгаа. Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан тоо баримтаар Улаанбаатар хотод 590 гаруй ломбард ажиллаж байна гэж гарсан байдаг. Эдгээрийн 307 нь ямар нэгэн татвар төлөөс төлдөггүй. Хулгайгаар ажиллаж байна гэсэн үг. Нэг ломбард джндуаар арваад сая төгрөгний татвар төлөх боломж байна гэж үзвэл жилд 300 ломбард татвар төлөхгүй ажиллаж байгаа нь гурван тэрбум төгрөгийг татварт нийлүүлэх боломжийг алдаж байгаа юм. Энэ бол асар их хөрөнгө. Хэрэглэгчдэд хамгийн ойр байх ёстой үйлчилгээний газар бол ломбард мөн гэж үзэж байна. Тийм ч учраас стандартыг нь шинэчилж байгаа.
-Стандартын төсөл хэрэгжиж эхэлснээр ломбард эрхэлдэг хүмүүсийн хувьд сул ба давуу тал нь юу вэ?
- Ерөнхийдөө стандарт гэдэг нь шаардлага хүргүүлэх ажлын байрны доголдол арилгах л зүйл. Тийм учраас ямарваа нэгэн гомдол гараад хууль шүүхийн байгууллагад хандлаа гэхэд зөвхөн стандартаар хяналт тавьж чадахгүй. Үүнтэй хамт хуулийн төсөл давхар явагдаж байгаа. Энэ бүхэн хэрэгжээд эхлэхээр тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарна. Судалгаанаас харахад гурван төрлийн үйлчилгээ эрхлэгчид байдаг. Улаан ногоон цэнхэр гээд гурван бүсэд хуваачихсан байгаа. Улаан бүсэд байгаа аж ахуй нэгжид шаардлага хүргүүлнэ. Өмнө нь шалгалт явуулаад өнөөдөр торгонгуут маргааш үйл ажиллагаагаа явуулсаар л байдаг. Тийм учраас магадлан итгэмжлэхтэй болгоод суурь оноондоо хүрч чадвал үргэлжлүүлэ үйл ажиллагаагаа явуулна. Хүрэхгүй бол зөрчлөө арилга эсвэл бүр зогсоо гэсэн шаардлага тавина.
-Энэ стандартын хүрээнд бүх ломбардуудыг камержуулж тусгай системд холбож байгаа гэсэн. Энэ талаар?
-Бүгдийг нь камержуулаад түүнийгээ хянаад сууж байна гэж байхгүй. Ломбард эрхлэгчид цаасан дээр бичээд байдаг. Үүний оронд системд оруулаад бүртгэчихнэ. Ингэснээр цагдаагийн байгууллага нь хулгайч ч юм уу хулгайд алдагдсан зүйл зэргийн бүртгэлийг системд оруулахаар ломбарданд хулгайлагдсан эд зүйл ирэхэд тухайн цаг үедээ мэдээлэл нь цагдаад очно. Ингэхээр хулгайн эд зүйл авах нь багасна. Мэдээллийн системийн үнэ төлбөргүйгээр авна. Энэ нь хэд хэдэн түвшний үйлчилгээ үзүүлнэ. Үүнд дотоод бүртгэл, хамгаалал, онлайн худалдаагаар бараагаа зарах зэрэг ач холбогдол бий. Мөн хууль хяналтын байгууллагууд нь хяналт шалгалтаа тавиад явах боломжтой болж байгаа юм.
Т.Ариунтунгалаг
Сэтгэгдэл ( 3 )
УБхотод Ломбардууд замбараагаа алдаж байна.Энэ нь хүн амын амьжиргаа муудаж бэлэн мөнгөний хомсдолд орсоныг далимдуулж мөнгө угаах процeёс явагдаж ард иргэдийг хохироож байна.Үнэтэй цайтай юмыг нь хямд төсөр үнээр авч буцааж олгохгүй тохиолдол их байдаг.Эдгээрээс гадна олсон ашгаасаа татвар төлөхгүй байгаа нь луйврын ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй
Ламбардны талаар жаахан цэгцлэх нь зүйтэй байхаа үүнээс гадна хувиараа өндөр хүүтэй мөнгө өдрөөр зээлдүүлж ашиг олдог хүмүүст хяналт байна уу мөнгөни йхэрэгцээтэй байгааг нь далимдуулж их өндөр хүүтэй мөнгөөр хүмүүсийг шулж байна энэ явдал хуулинд хэр нийцэх вэ цаашид үүнийг бас цэгцлэх хргтэй эдгээр хүмүүс лсон мөнгөнөөсөө зохих хэмжээний татвар төлдөг үү
Нийт 307 ломбард хууль бусаар ажиллаж байхад цагдаа сая л мэдэж байна гэж үү.