Гурванбулагийн сургууль Азийн хоёр дахь сансрын нисгэгчийн нэрэмжимт боллоо

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Гурванбулаг сумын бүрэн дунд сургуулийг Дэлхийн 101, Азийн хоёр дахь сансрын нисгэгч БНМАУ, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн байна. Тэрбээр төрөлх сургуульдаа 1956-1960 онд суралцаж байгаад Хишиг-Өндөр, Булган сумын дунд сургуулиудад анги дэвшин суралцжээ.

Монгол улсын анхны сансрын нисгэгч түүний саяхан 70 нас сүүдэр энэ онд тохиосон юм. 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд суралцан 1981 онд Байконурын сансрын буудлаас сансрын нисэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч “Салют-6” сансрын станцад долоо хоног өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсон байна.
Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )