Р.Эмүжин: ”Бандааш хочит Гантулга NextTop наадмын нэр хүндээр шал арчих нь”

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 22

“БАНДААШ” нэрээрээ нийгэмд нэрд гараад буй “эр”-ийн талаар нэрт нийтлэлч Р.Эмүжин ийн бичжээ. Тэрбээр “Төр, төмсөг хоёр” хэмээх нийтлэлдээ

“Энэ алиалагчийг одоо яг яах ёстой юм бол оо? Ямартай ч " Энканто" спорт цогцолборыг нэг хэсэгтээ хүн орох аргагүй болгосон "Бандааш" хочит Гантулга 25 дахь жилдээ зохиогдож буй "Next stop" наадмын нэр хүндээр шал арчих нь.

Оны шилдэг бүтээгч улстөрч хэмээн өөрийгөө өргөмжлүүлэх гэж нэр дэвшсэн энэ мангар бацаан одоо болтол цаасан малгайндаа цадиггүй эрдээд явах юм. Улстөрчийн хувьд түүний карьер аль эрт дууссан. Хувь хүнийхээ хувьд бас л хэн ч биш болсон.

Оны шилдэгээр шалгараад, овоохон мөнгөөр хэвлэлийнхний амыг хаачихвал эмтэрсэн нэр хүнд нь бүтэн болж, инээсэн царай нь дэмжлэг хүлээнэ гэж андуураад л байгаа юм даг уу даа. Мөн ч том төөрөгдөл шүү. Хан Хэнтийчүүд сонгоод илгээсэн хүнээ нутаг усны нэр бузарлалаа хэмээн эргүүлэн татахаар хэдэнтээ жагссан. Нэр холбогдсон ичгүүрт хэргээрээ тэрбээр эмс охидын амны зугаа болж, эрчүүдийн элэг доог болсоор удлаа.

Уг нь уснаас гайгүй нороод гарчих боломж түүнд байсан. Харамсалтай нь Монгол төрийн ордонд ор хөнжлийн явдлынхаа талаар дайнд ялсан баатар мэт зарлан эргүүтэж, төр төмсөг хоёрыг хольж хутган тэнэгтсэнийг бид бүгдээрээ л харсан. Айл хэсээд хоног төөрүүлж явдаг, хоносон айлдаа уртаас урт сүүл үлдээдэг ийм хууль батлагч Монголын парламентад хэрэггүй. Дахин хэлье, хэрэггүй. Үнэхээр тухайн хэрэг болсон ч бай, үгүй ч бай төрөө хайрлаад парламентийн гишүүнээс нэрээ татах ёс зүй түүнд байгаагүй нь л үнэн юм даг.

Унасан нэр хүндийг чинь угааж цэвэрлээд, гялтайтал зүлгээд өгье гэж хөөрөгдөөд байгаа нөхдүүд хөөрхийг зүгээр орхичих л доо. Онигоон дээр онигоо нэмээд, орилоон дээр чарлаан нэмээд байх юм. Тэртэй тэргүй нүүрэндээ шавхайтай болчихсон Гантулга дээр хавийн хогийг хамж асгаад, "Чиний нэр хүнд сэргэчихлээ" гэж чихрээр хуурч, чихэн дээр нь цэцэг ургуулаад байх ямар хэрэг байна аа. Нэр хугарахаар яс хугар гэж. Хөл гараа гэмтээчихсэн бол өдийд эдгэчихгүй юү. Гэтэл шилдэгийн шилэн цом тэвэрсэн алиа салбадай болох нь л дутаж гэнэ, ай мөн хөөрхий еээээ” хэмээн бичжээ.

Хатуу боловч үнэнийг өчсөн сэтгүүлчийн эл үгнээс ухаантай хүн уургалаад авна даа. Хүнийг алдаж, бүдэрч явахад аавын энтэй сургааль хэлэх хүн тун ховордсон энэ цаг үед Р.Эмүжин сэтгүүлчийн “эрхэм” гишүүнд хаягласан энэ “захиа” цагаа олсон гэлтэй.

Гэвч “Манай нөгөө мангар” гэдэг шиг бодит байдлаа үл ухамсарлаж, “буруу ишилсэн сүх” шиг зөрүүдлэх Д.Гантулгын үйлдэл үнэхээр ичмээр.

УИХ-ын гишүүн хүн байтугай, жирийн нэгэн иргэн хүн ч хүүхэн хүчиндсэн хэрэгт холбогдоно гэдэг үнэхээр гутамшиг. Тийм хэргийг үйлдсэн, эс үйлдсэн байх нь сонин биш. Хамгийн гол нь ийм жигшүүрт хэрэгт УИХ-ын гишүүн хүний нэр холбогдоно гэдэг байж боломгүй зүйл. Төрийн хүний ёсзүй, түмний төлөөлөл болсон үүрэг хариуцлагаа бодоод үзсэн ч ор хөнжил, бандаашны хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө олон түмнээсээ уучлалт гуйх ухаантай байх ёстой. Даанч түүнд тийм ёс зүй, тийм зангараг, тийм ухамсар алга. “Даравч далдайж, булавч бултайдаг”-ийн жамаар өөрийнх нь холбогдсон хэргийн талаар бичсэн хэвлэлийнхнийг шүүхэд өгч, хэрүүл зарга үүсгэнгээ, оны шилдэгт өрсөлдөж олон түмний дургүйг хүргэх болов.

 Монгол төрийн түшээдийн түүхэнд байхааргүй жигшүүрт хэрэгт нэр холбогдсоноороо л “ОНЫ ОНЦЛОХ ХҮН” болдоггүй юм бол өөр юугаараа “энэ хүн” шилдгээр нэрлэгдэх гэж. Соёлтой, ёсзүйтэй улс оронд бол төрийн хүн ийм хэрэгт нэр нь холбогдсон л бол юун “Оны шилдэг”-ээр шалгарах. Ор хөнжлийнхөө хэрэгт чирэгдээд чимээ гаргалгүйгээр арилаад өгөх байлаа.

Эр хүн хийж буй үйл хэргээрээ эцэг, эхийнхээ нэрийг гаргаж явдаг /"М-Си-Эс"-ийн Оджаргал, Женко Баттулга гэдэг шиг/ бол "Энэ хүн"  Дорждугарын гэх овгоо “Бандааш” болгоод явж байгаа нь халагламаар. Гэхдээ залуу хүнд өөрийгөө засаад авах цаг зөндөө гарна. Хамгийн гол нь өмнөөсөө хуцсан болгонтой арсалдаж, "Өөрийн толгой дээрх бухлыг харалгүй, өрөөлийн толгой дээрх өвсийг харж шүүхдээд" явбал зөв хүн болж засарна гэдэг юу л бол. Ядаж бусдын хэлсэн үгийг бодох ухамсар Д.Гантулгад байгаа гэдэгт найдъя.  Р.Эмүжингийн хэлсэн энэ мэт үгээс нэгийг бодож нөгөөг тунгаана биз ээ. Арай нэр төрд халдсан хэргээр Р.Эмүжинг хүртэл шүүхэд өгчихгүй байлгүй дээ. Төгсгөлд нь тэмдэглэхэд,

"Биеэ засаад

Гэрээ зас

Гэрээ засаад

Төрөө  зас" хэмээх өвгөдийн сургааль байдгийг санаж, өөрийнхөө ухамсраар УИХ-ын гишүүнээсээ огцрох болоогүй гэж үү, Гантулга аа!

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn.

Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huulch(103.212.118.125) 2017 оны 12 сарын 26

MELMIIN HURDGUI HUN HUNIIG HEVLELEER GUTAADAG

0  |  0
Хохо(43.242.243.26) 2017 оны 12 сарын 26

НэкстТор баярын үеэр Улаан бандаашаа Эмүжинд бэлэглэж орхи. Энэ хүүхэн эрчүүдийн бандаашийн цуглуулгатай бололтой.

0  |  0
zochin(66.181.161.29) 2017 оны 12 сарын 26

Udamshil gej aihtar ym bainaa gehdee hoch udamshaad baihdaa yahav dee aaviig ni omd dorjoo gedeg baisan ym

0  |  0
Enhbold(60.10.19.191) 2017 оны 12 сарын 25

Ene bohir bandaashiig M.Enhbold 2016 onii songuuliar umsunnuus buzartaj 2017 ond yalagdsan boloi.

0  |  0
Enhbold(60.10.19.191) 2017 оны 12 сарын 25

Ene bohir bandaashiig M.Enhbold 2016 onii songuuliar umsunnuus buzartaj 2017 ond yalagdsan boloi.

0  |  0
Дарь(150.129.143.184) 2017 оны 12 сарын 25

Энэ хүүхэн өөөригөө од гэж бодсон бололтой. энэ сэдэв чиний ч оролцоод байх эд биш байхаа. Хууль хяналтын байгуулагын хийх ажил биш үү. эсвэл энэ авгай шүүгч болчихсон юм уу. Хүчингийн хэрэг хийсэн эсэхийг шүүх тогтоогоогүй байхад харин ч энэ алиа салбадай авгай хүн доромжлохоо больмоор юм. Чиний саймшраад байгаа Женко чинь энэ жүжгийг үзүүлж байгаа юм биш үү.

0  |  0
Иргэн(66.181.178.98) 2017 оны 12 сарын 24

Ми овогтын бодлогын олон алдааны нэг нь энэ мангар пацааныг гаргаж ирж МАН-ы болон өөрийн нэрийг бан нэг баастсан явдал

0  |  0
Өмдбаатар(103.229.120.237) 2017 оны 12 сарын 24

Энэ Эмүжин чинь бандааш бичлэгээр мэргэшсэн бололтой юм. Өмнө нь дж.Дашзэвэг ахынхаа цагаан бандааш, одоо Д.Гантулга дүүгийнхээ улаан бандааш гээд л ... эрэн сурвалжилж бна. Амжилт хүсье

0  |  0
Zochin(202.9.41.158) 2017 оны 12 сарын 23

Hajuud ni hamt suuj baigaa gishuud ichih heregteishd bas

0  |  0
Oird(66.181.190.74) 2017 оны 12 сарын 23

Эр хүний хийдэг ажил гэнүү???!!!Эр хүн ийм бузар юм хийдэггүй юм.

0  |  0
Zorig(66.181.190.74) 2017 оны 12 сарын 23

Ард түмэн бол дүүрсэн.Аав,ээж,эхнэр хүүхэдүүд нь яандаа хөөрхий.Энэ мангар пацан яахав ингээд Бандааш нэрээ зүгээд л явж байг.Ойр байгаа хүмүүс чинь маш эвгүй байдал руу орж бна даа

0  |  0
irgen(66.181.160.21) 2017 оны 12 сарын 23

jaahan ch gesen uhaan vldsen bol neree tataad toroo tsewerleech hodoo oron nutagt chamaas bolj hentigees hvrgen awchirawaa hvchindegch bh ni bnashvv hereggvi shvv gej ohin vrsdee zahidag bolson bna arai chdee torolhi eh oron torson nutag us mini

0  |  0
ДАМБАЖАА(139.5.218.146) 2017 оны 12 сарын 23

УИХ ын гишүүд энэ Хүчирхийлэгчтэй нэг танхимд суухаасаа ичээсэй, Ёс зүйтэйхэн гишүүн бол ХҮЧИНДЭГЧ ийг зайлахгуй бол хуралдаанд орохгүй ээ гээд л Улс төрөө хийх ёстойшдээ, даанч .........

0  |  0
naruto(43.228.129.65) 2017 оны 12 сарын 23

ТИЙМ БУЗАР АМЬТАН ТӨРИЙН СЭНТИЙД СУУХ ЭРХ БАЙХГҮЙ. БУЗРЫГ БУЗРААР. БОЛДОГСОН БОЛ БООЖГИЙГ НЬ ТАСЛАХ САН

0  |  0
зочин(66.181.170.231) 2017 оны 12 сарын 23

Их хурлын гишүүд ихэнх нь олон дүү шинэ эхнэртэй шүү дээ.

0  |  0
zochin(103.57.92.154) 2017 оны 12 сарын 23

ene tenegiig naad uls toroosoo zailuulj chadahgui bn uu 75 gishuud ee

0  |  0
эмүүжин(66.181.180.254) 2017 оны 12 сарын 22

энэ эмүүжин өөрөө санаатай байх шүү. яадгийм, эрхүний хийдэг л ажил. эмсүүд ингэж мөнгө олох гэж л өвчигнөдөг болсныг гайхаад байх хэрэг алга.

0  |  0
Амьсгаа(66.181.183.136) 2017 оны 12 сарын 22

Энэ амьсгаа засар нь гэвэл гонжийнжоо юм бна даа

0  |  0
зочин(202.9.42.113) 2017 оны 12 сарын 22

Шалбааган дотор ганцаараа байх уйтгартай юм шиг санагдсан юм байгаан биз зайлуул!! Хөөрхий амьтан.Удахгүй УИХ ын гишүүнээсээ буучих ч юм билүү.

0  |  0
Зочин(103.57.95.247) 2017 оны 12 сарын 22

Үндсэн хуулийн цэц энэ тэнэгийн эргүүлэн татах байлгүй дээ.Хэрэв эргүүлэн татахгүй бол үндсэн хуулийн цэц гэж байхын ч хэрэггүй

0  |  0
Bold(202.9.41.232) 2017 оны 12 сарын 22

DURAK ichdeggui novsh

0  |  0
БЦ(66.181.160.11) 2017 оны 12 сарын 22

Оны шилдэг болгоо болго, шилдэг бандаашаа мартагчаар шалгаруулчихаа

0  |  0
xxx(202.179.27.189) 2017 оны 12 сарын 22

haha amia horlochih vii dee huurhiig bur uruvdchihluu yadaj bandaashaa umsuud garchichgui

0  |  0
zz(78.250.103.212) 2017 оны 12 сарын 22

mundag zaluu demjih heregtei ene elii avgai nyamka demberel metiinhee booviig huh

0  |  0
дебил(182.160.38.152) 2017 оны 12 сарын 22

дебил

0  |  0
Зо(103.212.116.21) 2017 оны 12 сарын 22

Нээрээ бандааштай төстэй ч юмуу та нар нэг сайн хар даа хэ хэ

0  |  0
Зочин (66.181.188.239) 2017 оны 12 сарын 22

Айл хэсэж хүүхэн эргүүлэг ёс зүйгүй их хурлын гишүүн төрд байх ёсгүй

0  |  0
ЗОЧИН(202.179.31.57) 2017 оны 12 сарын 22

ЭНЭ ТЭНЭГ УЛС ТӨРЧӨӨ ХЭЗЭЭ ТАТАХ ЮМ БЭ НҮДНИЙ БУЛАЙ ЮМАА ӨМНӨӨС НЬ АРД ТҮМЭН ИЧЭЭД БАЙНА. ЭНЭ ЭСВЭЛ СЭТГЭЦИЙН ГАЖИГТАЙ ЮМУУ ЭСВЭЛ ЮМ ОГТ ОЙЛГОДОГГҮЙ ЮМУУ ИЙМ МУУ ХЭРЭГ ҮЙЛДЧИХЭЭД ЯАЖ БАЙЖ БОЛНО ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ БОЛ ДОО ГИШҮҮН БАЙХАД ЭРХ ЗҮЙН ХУВЬД ТААРААД БАЙГАА ЮМ БАЙХ ДАА ГАЙХААД БАЙХ ЮМАААААААА

0  |  0
Гишүүн(103.26.195.157) 2017 оны 12 сарын 22

Эмүүжингийн ах ДЖ. Дашзэвэг, бандааш Гантулга хоёрын өрөвдүүлэх онц ялгаа нь юу вэ? Нэг нь зээгээ хүчиндсэн өвгөн, нөгөө нь *** хүчинд хархүү? Мэдэх хүн байна уу, Эмүүжин?

0  |  0
Zochin(66.181.161.47) 2017 оны 12 сарын 22

Odoo uls toroos zailaa zaluu min chamaar dutahgui

0  |  0
Zochin(103.57.95.135) 2017 оны 12 сарын 22

Hetsvv ch hum da hvmvvsiin amnii bai bloh gj nas undursgusun ni der l de ih hurliin gishvvnii

0  |  0
Khatan(103.229.123.203) 2017 оны 12 сарын 22

Оны шилдэг бандааш өргөмжлөл өгьe. Авбал ав байвал бай. Байгаа нь л тэр

0  |  0
Bi(202.72.245.194) 2017 оны 12 сарын 22

Sanjiin Bayar bichsen yumu

0  |  0
зочин(66.181.161.64) 2017 оны 12 сарын 22

Ийм тэнэг мал яанадаа шархаданп нь аваачмаар.сэтэц ийн юмтай бшү ман онигоо юм

0  |  0
Зочин(202.131.235.6) 2017 оны 12 сарын 22

Бандааш гэдэг биз дээ энэ залууг.Би зурагт үздэггүй хүмүүс бандааш Гантулга гээд байсан энэ хүнэнцэр юм байна л даа.

0  |  0
Top