Задгай сансарт холбоосгүйгээр гарсан анхны нисэгч нас баржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 23

  АНУ-д 80 настай сансрын нисэгч Брюс Маккэндлесс таалал төгсчээ. Энэ талаар “NASA” албан ёсоор мэдээлэв. Тэрээр хүн төрөлхтний түүхэнд задгай сансарт ямар ч холбоосгүйгээр гарсан анхны хүн юм. Үүнээс гадна Маккэндлесс томоохон одон орон судлалын төхөөрөмж “Хаббл”-ыг зохион бүтээхэд оролцжээ. Тэрээр 1984 оны хоёрдугаар сарын 7-нд задгай сансарт ямар ч холбоос уяагүйгээр ганцаараа гарч жингүйдэн алхжээ. Сансрын хөлөгтэй ямар ч уяагаар холбогдоогүй Брюс Маккэндлесс огторгуйн хоосон орон зайд алхахдаа тийрэлтэт хөдөлгүүртэй өөрөө жолоодогчийг сансарт туршсан байна.

Түүнчлэн жилийн өмнө саран дээр буусан Америкийн сансрын нисэгч нарын нэг Южин Сернан 82 насандаа таалал төгссөн билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
munh(103.26.195.205) 2017 оны 12 сарын 25

nasnii elegdel

0  |  0
Top