Номын мөр цагаан гэдэг дээ, түмний тусламж үргэлжилж байна

2017 оны 12 сарын 23

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг "Ходоодны хорт хавдартай" гэсэн оношийг БНСУ-ын эмнэлэг гаргасан. Хагалгаа нь ирэх нэгдүгээр сарын 10-нд товлогджээ.

 Түүний эмчилгээнд 100 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Ард түмнийхээ оюуны мэлмий, сэтгэлийн чанадыг олон сайхан бүтээлээр дүүргэж яваа буурал найрагчид сайхан сэтгэлт олон тусалсаар байна.

Өчигдөр л гэхэд эмчилгээний зардалд нь зориулж 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 10 сая төгрөг, Эрүүл мэндийн яам таван сая төгрөг хандивлахаар болсон юм.

Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга уг асуудалд анхаарлаа хандуулж, хувиасаа туслана гэдгээ хэлсэн бол “Херо энтертайнмент” студиэс мөнгөн тусламж үзүүлэхээ дуулгасан. Компаниудаас анх “Алтан жолоо” групп мөнгөн тусламж үзүүлэхээр болж, “МИАТ” компани онгоцны зардлыг нь даахаа мэдэгдсэн билээ.

Б.Лхагвасүрэн: “73 насаллаа даа. Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав. Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа Ууландаа л нэг оччихоод ирье. Хэдэн ач гуч зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины гучууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаа юм. Хагалгаа нь 100 илүү сая болох юм байна. “Хадгалсан юм байх биш. 1 сарын 10-нд хагалгаанд ор гэнэ. Нутаг буцнаа ууландаа нэг мөргөе” гэсээр сууна.

Та бүхэн Хаан банк 5077460361 Бавуу Лхагвасүрэн дансанд хандиваа илгээгээрэй. Мөн түүний номыг худалдан авахын хүсвэл Bazarsuren Batchuluun -тай холбогдоорой. Сэтгэлийн өглөг багаддаггүй гэдэг.

Буяны өглөг тань бум бумаар арвижиж

Бурхан сэтгэл тань таныг дээдэд хөтлөх болтугай.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.ГАЛ(202.9.41.169) 2025 оны 03 сарын 13

Ингэхэд Монгол улсын төр засаг гэж байна уу үгүй юу. Энэ улс чинь гуйлга түүлгийн орон боллоо. Нярай хүүхдээс эхлээд, өтөл өвгөдийг өвчин ялгах биш. Гуйлга, тусламжинд гадагшаа урсаад байгаа тэр их татварын мөнгөөр яаядаа гэсэн тоноглолтой орчин цагийн эмнэлэг барьчихаад тэр сүрхий эмч нарыг нь урьж авчраад ажиллуулбал Монголын нэр төрд цэвэр юм даа. Хөвсгөлд ургадаг шүүдэргэнэцэцэг уугаад ходоодны хорт хавдар нь эдгэсэн хүн байна шүү. Байгалийн гаралтай эмийн ургамалаас өөр тус болох юм байхгүй л болов уу.

1  |  0
Ээ(27.123.212.140) 2025 оны 03 сарын 13

8 саяаар монголдоол хагалгаа хийлгээчдээ

1  |  0
уншигч(202.21.106.148) 2025 оны 03 сарын 13

татварын мөнгийг насаа элээж амьдарч үзсэн хүнд биш өсөж торниж буй, өвчтэй ч мөнгөгүй хүүхдүүдэд хувааж өгвөл уг нь дээр байсан шүү.

1  |  0
уншигч(66.181.183.57) 2025 оны 03 сарын 13

хүний өвчнөөр битгий тоглолт хий муухай байдаг юм тусалж чадахгүй бол дуугай л байж бай монголчуудын илүү үгтэй хэрэгт дуртай гэж тамтгаа алджээ ер нь их жалга довын үзэдлтэй хар амиа хичээсэн хүний мууд дуртай улсууд уу бид чинь бас их атаархуу гэж байгаа

1  |  0
ИРГЭН(66.181.187.139) 2025 оны 03 сарын 13

Засгийн газар татвар тологчдийн монгоор эмчилгээний зардал толох нь буруу. Нийгмийн халамж хандивыг иргэн бурт ялгаваргуйгээр олгох хэрэгтэй. Олон хуухэдтэй орон байртай л хун бна лээш дээ.

1  |  0
зочин(202.179.24.28) 2025 оны 03 сарын 13

ай хөөрхий Хорвоо гэж энэ Хүн саяхан л Шүлэг Яруу найрагандаа Үхсэн ч яахав Үхлээс Би айхгүй энэ тэр гээд л Чанга дуугаар уншаад зогсож байсан нь сайхандаа хөөрхий гэтэл Үхэл тулаад ирэнгүүт Ач гучаа яриад Ард иргэдээсээ Хандив гуйгаад байж байдаг

1  |  0
ЖЕНКОГИЙН ЭРХ ХАВ(202.179.26.219) 2025 оны 03 сарын 13

ЖЕНКО УХААНТАЙ ЦАРАЙЛЖ БОДЛОГОШИРСОН ДОЛЬ ХАВАА ЭМЧЛҮҮЛЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.

1  |  0
zochin(59.153.113.28) 2025 оны 03 сарын 13

сүүлийн хэдэн жил интернэтээр ГОМО МӨНХӨӨ гэдэг гаж донтны тухай хангалттай шуугисан. Гомо Мөнхөө гэж шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролдоод үүнээсээ болж ийм нэртэй болсон хүн байдаг гэнэ. Бэлгийн гаж донтой, дээр нь сэтгэцийн эмгэг өвчтэй нэг ёсны маньяк гэж хэлж болно

1  |  0
Болдцэрэн(103.26.194.153) 2025 оны 03 сарын 13

Монголын анагаах ухааны эмч докторууд хагалгаа хийж өвчнөөс нь салгасан түүх байдаг юм болов уу?

1  |  0
Отгоо(103.26.194.153) 2025 оны 03 сарын 13

Монголд оношлож чадаагүй м болов уу?Монголд хагалгаа хийлгэхэд болохгүй юм болов уу?

1  |  0
Mongol xun2(139.5.218.106) 2025 оны 03 сарын 13

Ner turtei xun geed gyilga guixaa bolux xergtei shuu olon 10 xyyxdtei bygd gadaad d bdg egel ard ajilgui idex xoolgui llaaz jil tuuj emnlgt uzuulx 10.0 m / t bxgui gyilga gyuxgui bor zyrxeer e amidrch bn ? Bolomjtou baij byundaa byzar xiixgui baisgaay !bolomjguj bol zubxun mongoldoo emchlyyleech bolomj bn emch nraa xundeli itgel ugi olon 100n xunii ami abarch bn shvvdee????????????????

1  |  0
сээгий(122.201.24.24) 2025 оны 03 сарын 13

Зөндөө л оюуны бүтээлыг нь үзэж сонсож мэдэрч хүмүүжлээ.Одоо ард түмэн буцаад энэ хүнд хайраа халамжаа мэдрүүлэх хэрэгтэй.

1  |  0
Монгол хүн(202.179.26.175) 2025 оны 03 сарын 13

Хүн өвдөхөөр л ард иргэдээсээ татвар нэхэж, дарамталдаг болж. Эрдэнэбат гэж нэг дүнхүү нөхөр засгийн газрын нэрээр хандив авна гэж иргэд аж ахуйн нэгжмйг дарамтлаад дараа нь ашгүй нэг огцорч далд оров. Наад өвгөн чинь зохиолын мөнгө гээд багагүй юм авч байсан. Түүнээсээ зөндөө л нимйгмийн даатгал төлсөн тэрнээсээ нь өгөөч. Татвар нэмээд дээрээс нь өвчтэй хүмүүсээр гүйлга хийлгүүлээд байх хэрэггүй. НДШ-ийн 600 тэрбум төгрөгийг ЗГ аваад идчихснээ одоо өгөх хэрэгтэй шүү дээ. Үхсэн хүн тэтгэвэр авч болоод байгаа юм. Амьд хүн эмчилгээний мөнгөө авч болдоггүй юм уу? Мөнгө татвал бүх иргэдээс адил ав

1  |  0
Close menu