АНУ Украинд зэвсэг нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 23

  АНУ Украинд батлан хамгаалах журмаар зэвсэг нийлүүлэхээ мэдэгдлээ. Украин улс бүрэн эрхт байдал, газар нутгийнхаа бүтэн байдлыг хадгалах ёстой гэж Америкийн Төрийн департамент үзэж байгаа аж. Департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэрт мэдэгдэхдээ “АНУ Украинд хамгаалах зэвсгийг тусламжийн замаар нийлүүлэх шийдвэр гаргасан. Цаашид ирэх харийн түрэмгийллээс эх орноо удаан хугацаагаар хамгаалахад нь туслах зэвсгүүд байх болно” гэжээ.

АНУ-ын энэхүү тусламж батлан хамгаалах чиглэлийнх болохоос өөр санаа агуулаагүйг баталж буйгаа Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч хэлсэн байна. АНУ өнгөрсөн сард 2018 санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсвөө баталсан билээ. Тэгэхдээ Украинд 350 сая долларыг цэргийн тусламжид хуваарилжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп түүнчлэн америк цэргүүдээ шаардлагатай зэвсэг, техникээр хангаж, гадны орнуудад байгаа цэргээ эргүүлэн татна гэсэн билээ. Гэхдээ түүнийг худлаа ярьж байгаа, гадны орнуудад байгаа олон мянган цэргээ нуудаг гэж ажиглагчид үздэг.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.113.28) 2017 оны 12 сарын 24

сүүлийн хэдэн жил интернэтээр ГОМО МӨНХӨӨ гэдэг гаж донтны тухай хангалттай шуугисан. Гомо Мөнхөө гэж шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролдоод үүнээсээ болж ийм нэртэй болсон хүн байдаг гэнэ. Бэлгийн гаж донтой, дээр нь сэтгэцийн эмгэг өвчтэй нэг ёсны маньяк гэж хэлж болно

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 12 сарын 23

ugaasaa ali hediin niilyylj l baigaa shdee

0  |  0
Top