Машин нисдэг болох цаг тун удахгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 25

Хенри Форд (1940)

Шинжлэх ухаан, технологийн хөгжил авто машин үйлдвэрлэлийн салбарт нэвтрэхийн хэрээр үйлдвэрлэгчид шинэ, шинэ ололтууд шингээсэн бүтээлүүдээрээ хэрэглэгчдийг гайхашруулсаар буй. Гэхдээ автомашин сонирхогч, хэрэглэгчдийн дунд “Нисдэг машин хэзээ бүтээгдэх вэ” гэсэн “мөнхийн” гэмээр нэг асуудал хамгийн их байдаг бөгөөд энэ хүслийг биелүүлсэн компани цаашдаа автомашины зах зээлд бүрэн ноёрхох боломжтой юм. Та бүхэндээ нисдэг машин бүтээх орлодлогуудын талаар мэдээллийг хүргэж байна.

Одоогоос 76 жилийн өмнө алдарт Хенри Форд нисдэг машин тун удахгүй бүтээгдэх болно гэж хэлжээ. Түүний хэлсэн энэ үг, ялангуяа “Тун удахгүй” гэсэн тодорхойлолт зохион бүтээгч, автомашин сонирхогчдод итгэл, найдвар төрүүлсээр өдийг хүрэв. Гэвч өнөөдрийг хүртэл нисдэг машин “бүтээгдээгүй” хэвээр л байна. Өнгөрсөн 76 жилд нисдэг машин бүтээх цөөнгүй орлодлого гарсан, зарим нь бүтээж ч чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэвч тэдгээр нь аюулгүй байдлын хувьд олноор нь үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлэх хэмжээнд хүрээгүй, бас машин гэхээсээ илүү онгоцтой адилхан болчихоод байсан нь үнэн юм.  

 

Convair Model 116/118 & Airphibian

            Хенри Фордыг дээрх үгээ хэлж дуусав уу үгүй юу, АНУ-ын “Convair” компанийн зохион бүтээгчид яаравчлан ажилдаа орж, зургаахан жилийн дотор нисдэг машин бүтээгээд орхисон. Гэвч нисдэг машин гэхээсээ илүү “Машин дээр онгоц ачсан” эсвэл “Онгоцны доор машин наасан” гэж андуурахаар болжээ. 1946 оны долдугаар сарын 12-нд, монголчууд Үндэсний баяр наадмаа тэмдэглэж ахуйд АНУ-д “Convair 116” гэж нэрлэгдсэн хамгийн анхны нисдэг машины туршилт амжилттай явагдаж байв. “Convair 116” агаарт нэг цаг орчим нисэхдээ 72 км зам туулж, таван литр шатахуун зарцуулсан байна. Амжилтандаа урамшсан тэд илүү сайжруулсан “Convair 118” загварыг гаргасан ч туршилтын үеэр сүйрч, хөрөнгө оруулагчдынх нь итгэл алдарснаар энэ төсөл зогсжээ.

Moller

Роберт Земекисийн “Ирээдүй рүү рүү буцсан нь” кинонд доктор Браун “Бидний очих тэр газарт зам хэрэггүй” гэж хэлдэг. Тэр үгийг бодит болгохоор Пол Мюллер гэгч зохион бүтээгч зориглож, 1989 онд “M200X” гэж нэрлэсэн нисдэг аппаратыг зохион бүтээсэн юм. Таваг хэлбэрийг уг аппарат газраас гурван метрийн өндөрт хөөрч, нэг цэнэглэлтээр 1000 км зам туулах чадалтай агуу эд байсан ч өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй л байна. Пол Мюллер сүүлд хятадуудтай хамтарч “Skycar” нэрээр хэд, хэдэн нисдэг төхөөрөмж зохион бүтээсэн ч бүгд туршилтын шатаа даваагүй байгаа юм. Пол Мюллер эхэндээ хугацаа заан мэдэгдэл хийж, хүмүүс ч ихэд итгэн хүлээдэг байсан бол одоо ингэхээ больжээ. Гэсэн ч Пол мөрөөдлөө одоо ч орхиогүй, 13 тэрбум ам.доллартай байхад 2020 он гэхэд хийчихнэ хэмээн хөрөнгө оруулагчдыг ятгасаар яваа.

Terrafugia

            Нисдэг машин бүтээх ажилд америкчууд бусдаас илүү хөрөнгө хүч зарцуулж ирснийг та анзаарсан биз ээ. Тэдгээрээс хамгийн амжилттай яваа нь “Terrafugia” компани. Тэд эвхэгддэг далавчтай “Transition” загвараа 2006 онд гаргасан юм. Газраар 110 км/ц, агаарт 185 км/ц хурдалдаг энэ эд гэхдээ хөөрөхийн тулд 800 метр гүйлт хийдэг дутагдалтай байсан. Үүнийгээ засч, далавчны оронд сэнс байрлуулсан “TF-X” хэмээх өөр нэг загварыг 2014 онд амжилттай туршин үнэ ханшаа хүртэл (279 000 $) тогтоосон ч аль, аль нь одоо болтол худалдаанд гаргаагүй байна. Компанийнхан эхлээд 2013 онд гэсэн, дараа нь 2015 онд гэсэн. Тэрнээс хойш тодорхой цаг хугацаа хэлэхээ больсон ч судалгаа туршилтаа үргэлжлүүлсээр байгаа юм.  

Aeromobil

             Нисдэг машин үйлдвэрлэх өрсөлдөөнд нэлээд дээгүүр давхиж байгаа компани бол Словакийн “Aeromobil” юм. Тус компанийн бүтээсэн AeroMobil 3.0” загвар 2017 онд худалдаанд гарахаар хүлээгдэж байсан ч өнгөрсөн тавдугаар сард туршилтын үеэр сүйрснээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Энэ бол хамгийн ойрын үед худалдаанд гарах ёстой нисдэг машин байсан билээ.    

            Дашрамд сонирхуулахад, жолооч бүр нисдэг машин унаж үзэхийг хүсдэг ч яг хэзээ вээ гэдэг дээр итгэл тийм ч сайн биш байдаг нь санал асуулгаар тогтоогджээ. Санал асуулгад оролцогчдын дөрөвхөн хувь нь л 2020 он гэхэд нисдэг машин худалдаанд гарна гэдэгт итгэж байсан бол 22 хувь нь 2050 онд мөрөөдөл нь биелнэ хэмээн хүлээж байгаа гэнэ. 13 хувь нь 2100 он гэсэн хувилбарыг сонгосон бол 3783 хүн буюу санал асуулгад оролцогсдын 61 хувь нь “Ангараг дээр төмс тарих нь илүү амар” гэсэн өөдрөг бус хариулт өгчээ.

Нисдэг машин бүтээх тал дээр америкчууд илүү хүчин чармайлт гаргадаг гэж дээр өгүүлсэн. АНУ-ын холбогдох хууль тогтоомжид газрын гадаргаас дээш гурван метрт хөөрдөг бол “нисдэг төхөөрөмж” буюу онгоц гэж тооцно гэж заасан байдаг аж. Пол Мюллер нисдэг тавгаа машин гэж тооцуулахын тулд гуравхан метр өндөрт хөөрдөг гэж тодорхойлсон нь чухам энэ заалтаас болсон хэрэг. МөнTerrafugia Transition”-ыг гарсны дараа  АНУ-ын Иргэний нисэхийг удирдах холбооны газар (FAA), Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний агентлаг (NHTSA)-ийн хооронд маргаан дэгдэж, олноор нь үйлдвэрлэх эрхээ аваагүй байгаа учраас түр орхисон түүхтэй юм.   

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
juh(41.85.161.164) 2017 оны 12 сарын 28

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
vola(103.26.195.205) 2017 оны 12 сарын 25

nisdeg galt tereg

0  |  0
zochin(103.57.94.134) 2017 оны 12 сарын 25

энэ гомо мөнхөө гэдэг халхын шоронгийн нэр баастсан доошоо орсон хулгайч ичиж амьдраасай

0  |  0
Top