500 өрхөд үнэгүй мах тараана

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 27

НҮБ-ын Хүнс, Хөдөө, Аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газраас 500 малчин өрхийн мал сүргийг хамгаалах, болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулахад яаралтай тусламжийг үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төсөлд 60-300 толгой малтай, гурваас доошгүй жил мал маллаж байгаа туршлагатай, малчны үнэмлэх, тамга, тэмдэгтэй, эмзэг бүлгийн 500 малчин өрхийг хамруулах аж.

Энэ хүрээнд Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Дашинчилэн, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Алтанбулаг, Завхан аймгийн Сантмаргац сумдыг хамруулахаар шийдвэрлэжээ. Төсөлд хамрагдаж буй 500 малчин өрх тус бүрээс чанар, аюулгүй байдлын стандарт, шаардлагад нийцсэн хонь, ямааны нэг, нэг гулууз махыг худалдан авах аж. Ингэхдээ махыг хот суурин газрын нийгмийн хамгийн эмзэг бүлгийн 500 өрхөд хүнсний тусламжаар олгох юм. 

Тухайлбал, Завхан аймгийн Сантмаргац сумын 100 малчин өрхөөс худалдан авсан махыг Улиастай хотын 100 нэн ядуу өрхөд олгох бол бусад дөрвөн сумын нийт 400 өрхөөс цуглуулсан махыг Улаанбаатар хотын долоон дүүргийн 400 нэн ядуу өрхөд олгоно. Өнөөдөр  дөрвөн сумын 400 айлаас бэлтгэгдсэн хонины 400, ямааны 400 гулууз махыг нийслэлийн долоон дүүргийн хамгийн эмзэг 400 өрхөд олгох ажлыг эхлүүлж байна. Харин Завхан аймгийн Улиастай хотын нэн ядуу 100 өрхөд энэ сарын 29-нд мах олгох аж.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hays(27.123.212.139) 2017 оны 12 сарын 27

Temtseh heregtei

0  |  0
ЗОЧИН(202.9.44.66) 2017 оны 12 сарын 27

МАН МӨН БУЯНТАЙ БАЙНАА БИД ТЭДНИЙГ ЕР НЬ ЯАХ ГЭЖ СОНГОСОН ЮМ БОЛОО ТЭД СУУДАЛДАА СУУГААД УДЛАА ЭХНИЙ ЗАСАГ ТӨР НЬ Ч УНАВ ДАРААГИЙНХ НЬ ГАРЧ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ Ч ДОРОЙТОВ СҮҮЛДЭЭ АМЬСГАЛАХ АГААРГҮЙ ХОРДОЖ ҮХЭЖ БНА БИД ИЙМ ЮМ ХҮСЭЭГҮЙ Л БАЙЛТАЙ ЭНЭ ХҮМҮҮС АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЖ ЭХ ОРОНД МИНЬ ӨР ШИР НЬ УЛАМ Л НЭМЭГДСЭЭР ТӨД БАЯЖСААР БАЙХ ЮМ БНА ТЭДНИЙ ЯРИАД БАЙСАН АМЛАЛТ Ч ШАЛ ХУДЛАА БАЙЖ МОНГОЛ УЛСАД ҮНЭН ШУДРАГА ЮМ ГЭЖ АЛГА БОЛЛОО ОДОО ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ АРД ТҮМЭН ӨӨРСДИЙН СОНГОСОН ЗАСАГ ТӨРИЙН ЭСРЭГ БОСОН ТЭМЦЭЛДЭХ ЁСТОЙ ЮУ.

0  |  0
munh(103.212.118.125) 2017 оны 12 сарын 26

munhnar eej

0  |  0
Top