Хуурамч ром дарсанд хордсон 12 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 27

  Доминиканы бүгд найрамдах улсад 12 хүн хуурамч ром дарсанд хордож амиа алджээ. Нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Альтаграсия Гусман мэдээлсэн байна. “Diário de Notícias”-д мэдээлснээр, ром дарсанд метилийн спирт маш ихээр агуулагдсан байжээ. Нас барсан хүмүүсээс гадна 20 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

АНУ-ын Коннектикут мужид өнгөрсөн зун “Chance the Rapper”-ийн тоглолт дээр согтууруулах ундаанд хордсон 90 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж байсан билээ. Метилийн спирт нь тэр чигтээ хор юм. Энэ нь хүнсэнд хэрэглэж болдог этилийн спирттэй төстэй амт, үнэртэй тунгалаг шингэн. Иймээс андуурагдах, хүнсэнд хэрэглэж болно гэж бодох зэргээс болж хүний амь насанд хүрч байна. Метилийн спирт нь цусанд орж элгэнд задрахдаа шоргоолжны хүчил, формальгедгид гэсэн хоёр хүчтэй хор болдог аж. Энэ хоёр хор нь хүнийг үхэлд хүргэдэг.

Шинэ жилийн баяр, ёслол ихээр болж байгаа энэ үед архи, дарсыг хэрэглэхдээ ямар спиртээр найруулсныг нь шалгах хялбар арга байдаг аж. Энэ нь, зэс утсыг гал дээр барьж улайсгаад архинд дүрэх юм. Уух гэж буй ундаанд тань метилийн спирт байгаа бол хэн ч ялгахаар маш хурц үнэр үнэртэнэ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top