Энэ сарын 26-ны байдлаар 275 зам тээврийн осол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 27

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 357 дуудлага хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын 275 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 7 хүн гэмтэж бэртжээ. Тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол, хэрэгт өртөж холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 2 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгджээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлэн саатуулж ажилласан байна. Тухайлбал, СХД-ийн нутаг Толгойтын замд H.Civic маркийн автомашины жолооч Т нь явган зорчигч Т-г мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж явсныг алба хаагчид эрэн сурвалжилж илрүүлсэн бөгөөд жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top