Оны шилдэг хүүхэд тодорно

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 27

  

 “Оны шилдэг хүүхэд”-ийг өнөөдөр тодруулна. Энэ жилийн хувьд “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир спорт, бие бялдарын хөгжил”, “Эх орны түүх, соёл өв уламжлал”, “Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага”, “Бүтээлч ажилч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа”, “Хүмүүнлэг энэрэнгүй үйлс”, “Техникийн сэтгэлгээ, шинийг сэдэх санал санаачилга”, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”, “Багийн амжилт” гэсэн 10 номинацаар тодруулсан байна.

Нийслэл болон орон нутагтаа шалгарсан нийт 136 хүүхдийн материал ирсэнээс 10 номинацид шилдэг 38 хүүхэд шалгарчээ. Тэдгээр “Оны шилдэг хүүхэд”-үүдийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд хүлээн авч, батламж гардуулах аж.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top