“Жабхат ан-Нусра”-г устгах нь ОХУ-ын гол зорилго

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 27

  ОХУ 2018 онд Сирийн асуудлаар баримтлах гол бодлогоо тодорхойлжээ. Оросын Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга, армийн генерал Валерий Герасимов “kp.ru”-д ярихдаа “2018 онд бид “Жабхат ан-Нусра” бүлэглэлийг устгах болно. Сири дэх энэхүү зэвсэгт бүлэглэлтэй цэргийн шугамаар тэмцэнэ. Тэд энх тайван болгосон бүсэд үүрлэж байна” гэжээ. ОХУ-ын бас нэгэн зорилго нь Сирийн хямралыг шийдвэрлэх аргыг цэрэг дайныхаас улс төрийнх рүү шилжүүлэх аж. “Асуудал шийдэгдэнэ. Улс төрийн аргаар зохицуулах талаар Сирийн талтай хэлэлцээр явагдаж байгаа” гэж В.Герасимов тодруулан хэлсэн байна.

Сирийн арми саяхан Алеппо хотоос зүүн урд хэсэгт ажиллагаа явуулж “Жабхат ан-Нусра” бүлэглэлийн 22 гишүүнийг устгасан байна.

ОХУ энэ сарын дундуур Сири дэх ажиллагаанд оролцож буй цэргийн бие бүрэлдэхүүнээ эргүүлэн татаж байгаагаа мэдэгдсэн билээ. Гэхдээ Сири дэх “Исламын улс” хэт даврагч бүлэглэлийг бүрэн дарах хүртэл цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байхаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн юм. Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад улс оронд нь энх тайван тогтооход ОХУ чухал нөлөө үзүүлж буйг хэлсэн байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
juhh(41.85.161.164) 2017 оны 12 сарын 28

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
darvin(202.55.180.2) 2017 оны 12 сарын 28

Oroc ulc baigaa bolohoore delhii dahind enh taiban togtoj baigaa um amerikchuud delhiid dain dajin uucgej oortoo ashig olohiig l hucej baigaa oor uvch bodohguii bvaigaa ni ilt haragdaj n baina Herev Oroc ulc baigaagui bol amerikchuud delhiig ezleh canaarhlaa heregjuuleh baican biz

0  |  0
munh haan(103.229.122.164) 2017 оны 12 сарын 27

MUNHNAR EEJ

0  |  0
Top