СХД-ийн зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар өнөөдөр (2017.12.27) Сонгинохайрхан дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.

Эхлээд Сонгинохайрхан дүүргийн 134 дүгээр сургууль, 215 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургууль, цэцэрлэгт тулгамдаж буй асуудлыг сонслоо.

134 дүгээр сургуулийн захирал Б.Нарангэрэл “Манай сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь  хоёр ээлжээр сургалтаа хэвийн явуулж байна. Анги дүүргэлт бага учраас ирэх жилээс эхлэн гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байгаа. Мөн захын гэр хороололд байрлалтай учраас эцэг, эхчүүд хүүхдүүдээ холоос зөөдөг. Иймээс нэн түрүүнд хүүхдийн автобустай болох шаардлага тулгарч байна” гэв.

Түүнчлэн тус сургууль, цэцэрлэгийн багш нар дундаа ганцхан зөөврийн компютертай учраас сургалтын хөтөлбөрөө сайжруулах, мэдлэг чадвараа дээшлүүлэх бололцоо хумигдаад байна гээд энэ чиглэлд багш нарыг тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа.

Үргэлжлүүлэн гишүүд 170 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Тус цэцэрлэг нь 78 багш ажилчидтай, 21 бүлэгт 800 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа юм байна.

Энэ үеэр тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Барнам монгол уламжлал, амьдрах ухааныг өвлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрөө 5 чиглэлээр /монгол ардын тоглоом, монгол үндэсний хувцас, мал аж ахуй, ёс заншил, зан үйл/ боловсруулж үйл явуулж байгааг дурдаад дээрх хөтөлбөрөө 5 жил судалгаа явуулж байж нэвтрүүлсэн гэж онцолсон.

Дараа нь НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцсан хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

uhytg [ 41.85.161.164 ]      |     12-р сарын 28 -нд, 03:33 минутанд

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

Сүх [ 66.181.178.112 ]      |     12-р сарын 27 -нд, 10:06 минутанд

Сургууль, цэцэрлэг үзэж байгаа юм муу? Бодит арга хэмжээ аваач, лалар минь.

Go to top of page