Тампоноос болж нэг хөлгүй болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 27

  Калифорнийн 24 настай модель Лорен Вассер 2012 оны намар хордлогын шокноос болж баруун хөлөө тайруулжээ. Бүсгүйн биед бактер маш ихээр үржиж, хүндрэлд ороход нөлөөлсөн зүйл нь “Kotex Natural Balance” тампон аж. Лорен сарын тэмдэгээ ирсэн үед энэхүү тампоныг хэрэглэдэг байжээ. Гэвч бие нь өвдөж эхэлсэн байна. Энэ нь уг тампонтой холбоотой гэж эхэндээ мэдээгүй аж. Бүсгүйн бие муудаж эмнэлэгт хүргэгдэхэд дотоод эрхтэнүүд нь өвчлөн хордлогын шоконд орсон байжээ. Эмч нар тампоноос болсон байж болзошгүй гэж үзэн шинжилгээ авснаар бүх зүйл тодорхой болсон байна.

Тампон хийдэг материалд бактер үржих нь их байдаг аж. Модель бүсгүй сэхээнд орж, түүний биеэс хорыг нь гадагшлуулах эмчилгээ хийсэн байна. Лорен энэ үеэр хамгийн аймшигт өвдөлтийг мэдэрч байснаа ярьжээ. Бүсгүйн баруун хөлийг нь тайрахад хүрч, зүүнийг нь аварч чадсан ч бактер үржиж болзошгүй байгаа гэнэ. Одоо Лорен болон түүний ээж “Kotex Natural Balance”-ийг хийдэг “Kimberly-ClarkCorporation” компанитай шүүхдэж байгаа аж. Үүнээс гадна моделийн хуульчид дээрх тампоныг зардаг “Ralph’s ба Kroger” дэлгүүрийг шалгаж байгаа гэнэ.

Модель Лорен Вассер өөрт нь тохиолдсон зүйлээс хүмүүс сургамж авч, тампон үйлдвэрлэгчид синтетик материал ашиглахаа болино гэдэгт найдаж байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ju(41.85.161.171) 2018 оны 01 сарын 04

ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Та зээл хэрэгтэй, гэхдээ та банк эсвэл таны сарын орлого Та incomptatibles нөхцөлийг асуудаг intérrêt асар өндөр түвшин, санхүүгийн мэдээллийн байгууллагуудын татгалзсан байна. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Та үнэхээр хэрэгцээтэй байгаа тул холбоо барих хэрэгтэй. Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gm

0  |  0
Bi(43.242.243.133) 2017 оны 12 сарын 27

Hiicheed martaad udaachihgui yy, arhi uusan ued iim zuil tohiolddog shuu. Angaarah hrregtei

0  |  0
Top