Тарган хүмүүсийн давуу тал

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 27

Илүүдэл жинтэй хүмүүс илүү аз жаргалтай байдгыг эрдэмтэд тогтоожээ. 

 Их Британий Бристолын их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа тайланг “International Journal of Epidemiology” сэтгүүлд нийтлүүлсэн юм.

Тодруулбал, Британий Биобанканд хадгалагдаж байгаа 500,000 эрэгтэй, эмэгтэй хүний генетикийн мэдээлэл дээр PHESANT (PHEnome Scan Analysis Tool) аргаар эрдэмтэд шинжилгээ хийж үзжээ. Генетикийн мэдээлэл нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн нас 37-73 гэнэ. Ингэхэд илүүдэл жинтэй хүмүүсийн цусны даралт өндөр, чихрийн шижингээр өвчлөх магадлалтай зэрэг эрүүл мэндийн сул талууд илэрсэн нь тодорхой үр дүн байв.

Харин эрдэмтдийг гайхуулсан нэг үр дүн нь илүүдэл жинтнүүд ерөнхийдөө тайван амгалан сэтгэл зүйтэй болох нь харагджээ.Үүнийг тайлбарлахдаа хүн биед хэрэгтэй хүнс тэжээлээр сайн хангагдвал энэ нь сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг нь нэмэгдүүлдэгтэй холбоотой гэж хоол хүнсний мэргэжилтнүүд таамагласан байна.

2014 оны байдлаар Британи эрчүүдийн 65, эмэгтэйчүүдийн 58 хувь нь илүүдэл жинтэй гэж гарчээ. Харин манай улсын хувьд хүн амын 54 хувь нь таргалалттай болохыг ЭМЯ-наас гаргасан судалгаанд дурджээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

вь нь илүүдэл жинтэй гэж бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top