Хойд Солонгос Монголоос ажиллах хүчээ татаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 28

Харилцаа сайтай орнууддаа ажиллах хүч гаргаж орлогоор нь улсын төсвөө бүрдүүлдэг Хойд Солонгосоос манай улсад ажиллах хүч импортлох тун дуртай байдаг байлаа. Манай улсад Хойд Солонгосоос ажиллах хүч авдаг туршлага бий ч барилга, сүлжмэлийн үйлдвэрээр хязгаарлагдаж байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт ажиллах хүч авах нь эрс нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл хойд солонгосчуудын ажиллах салбар улам өргөжөөд байв.

Хойд Солонгосын эрх баригчид ажиллах хүчээ гадны улс орнуудад экспортлох ажлыг зохион байгуулах зорилго бүхий комиссыг албан ёсоор байгуулсан юм байна. Тэд манайд хандаж, ажиллах хүч аваач гэдэг санал тавьж байжээ. “Хойд Солонгосчууд санал тавьсан нь үнэн. Монголын уул уурхайн салбарт гадаад ажиллах хүч их байдаг. Тэднийг Хойд Солонгосын боловсон хүчнээр орлуулах боломжтой" гэж Монголын тал байр сууриа илэрхийлж байж.

Монгол Улс 2008 онд БНАСАУ-аас ажиллах хүч анх импортолсноос хойш 2013 онд 5000 гаруй ажилчин авч байв. Харин түүнээс хойш эдийн засгийн байдал муудаж, нутаг буцаасаар өдгөө 1000 гаруй нь үлдэж хоцорсон. Гэхдээ уул уурхайн салбарт ажиллах хүч авбал энэ тоо эргээд нэмэгдэх боломжтой гэж Radio Free Asia онцлон тэмдэглэжээ. 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 1200 ажилчин байгаа гэсэн тоо гарчээ.

Тэгвэл БНАСАУ тив алгасагч пуужингийн туршилт явуулсны дараа олон улсын хамтын нийгэмлэгээс тус улсын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авсны дотор гадаадад ажиллаж буй ажилчдын эсрэг хориг юм.

Үүний хүрээнд БНАСАУ-ын ажилчдын эхний ээлж Монголыг орхиж байна гэж “Radio Free Asia” вэб сайтад бичжээ. Тэдний уламжилснаар үлдсэн ажилчид ирэх оны эхний сард багтааж нутаг буцах аж. Гэхдээ Монголоос явж буй ажилчдын тоо, үлдэж буй ажилчдын тоог эх сурвалж дурдаагүй байна.

Хойд Солонгосын ажилчид Монголын барилгын салбарт ихэвчлэн ажилладаг бөгөөд 1 жилийн визний сунгалтыг нь зогсоожээ. Нутаг буцах ажилчдын эхний ээлж Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэргээр Пхеньяныг зорино.

 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.198) 2017 оны 12 сарын 30

Хойдууд яг тагнуул шиг ажилдаг. Тагнуулын Хурцын эвээлд их багтаж байсан нь үнэн. Шүү Хойдууд тагнуул шиг .хулгайч хогийн хүмүүс байлагт хардаж байнө. Монголоос зайлсан нь дээр

0  |  0
Зочин(202.9.42.198) 2017 оны 12 сарын 30

Монголчуудын ажлын байрыг булаан ауиллах хүч нэрээр авилгал өгч ард түмэн нутаг руугаа буцсан нь дээр .Хойд солонгосчууд монголын Иргэний хөдөлгөөны байгуулагад их орлого оруулсан , мөн цагдаа нар их баяжсан даа. Манайд авилгалыг гааруулсан хүмүүс хойд солонгосчууд. Содон хороололд хойдууд барилгад нь одоо ч ажилсаар л байгаа нь худлаа тоо баримт гэсэн үг. Жаахан ч гэсэн монголоо бодол доо.

0  |  0
Солонгосчууд ажилсаг(71.218.179.173) 2017 оны 12 сарын 30

Монгол хун залхуу хулгайч ....Одоохондоо тэд хэрэггуй байгалын шалгарал явагдаж байна...

0  |  0
Зочин (202.21.107.12) 2017 оны 12 сарын 30

Тэд сахилга бат сайн ажиллаж чаддаг улс метро ухуулахсан нөгөө талаараа болч эвгүй шүү!!!!

0  |  0
Zochin(139.5.216.194) 2017 оны 12 сарын 29

Engiin irged ni tsumiin bumbug hiigeed bga bish de tolgoid ni bga tenegiin hiij bga teneglel hoiduudiig umuuruh yu bhab hvn gdg vgiig l bdoh hregtei mgl ch bai so ch bai yadarj bval tuslah l hregtei

0  |  0
баэр(202.179.31.41) 2017 оны 12 сарын 28

Хойдууд дэлхий дээр хамгийн гүн метротой.Тэд хамгийн гүн нүх ухаж чадах байх.Ийм 10 сая мал өгөөд 5 шараас үзүүн 4 зам хүртэлхи газар доогуур метроны хамгийн гүн нүх ухуулчих юмсан.Бусад метроны газар дээгүүрхи замаа бид нэг юм тавьчих байх.

0  |  0
Иргэн(202.9.40.200) 2017 оны 12 сарын 28

Америкийн угэнд орж монгол улс солонгосчуудыг эх орноосоо гаргадаг юу вэ?

0  |  0
Яршиг л бна(66.181.178.112) 2017 оны 12 сарын 28

Саваагүй нохой сар руу хуцна гэдэг болжээ. Том гүрнүүдийг дуурайж өвчигнөх юм. Ядарсан цөөн солонгос иргэд гэдэс цатгалан, манайд юм бүтээсэн л биз. Хүн гэдэг талаас нь хандах ёстой биш үү!

0  |  0
Top