ХУД-ийн хорооны иргэдийн нийтийн хурлын дарга, засаг дарга нарт прокурорын мэдэгдэл хүргүүлэв

2017 оны 12 сарын 28

Хан-Уул дүүргийн   прокурорын  газраас  харъяа  дүүргийн   8  хорооны  гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг   зохицуулах  зөвлөлийн ажлыг  шалган  танилцсан байна. Хороодын хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  тухай  хууль болон  шинээр гарсан  бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг  хэрхэн зохион байгуулж байгаатай  газар дээр нь танилцаж ажиллажээ. Хороодын  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн ажлыг шалгахад шалгалтаар дараах  нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна.

Зарим хороодын  Гэмт хэргээс   урьдчилан сэргийлэх ажлыг   зохицуулах дэд зөвлөлийн   2017 онд хийх  ажлын төлөвлөгөөтэй танилцах явцад  дэд зөвлөл нь ажлын төлөвлөгөө гаргадаг боловч төлөвлөгөөний биелэлтийг тооцдоггүй, төлөвлөгөөнд, ажлыг сар улирлаар төлөвлөөгүй, ерөнхий хугацаа тавьсан,  хийгдэх ажлыг ерөнхий байдлаар бичсэн зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын  төлөвлөгөөг зөв, оновчтой төлөвлөөгүй байжээ. Мөн   зарим хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл ямар ажил хийсэн болох нь тодорхойгүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж зохион байгуулаагүй, төлөвлөгөөний биелэлтийг тооцдоггүй, хууль хяналтын байгууллага болон бусад  төрийн  болон төрийн бус байгууллагатай гэмт хэрэг  зөрчлөөс  урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг,  зөрчлийг бууруулах талаар  хамтран ажиллаагүй зөрчил илэрсэн байна.

Мөн санаачлагагүй ажилласан, зарим   хороодод тухайн  хороонд гарч байгаагэмт хэрэг, зөрчлийн талаар ямар нэгэн судалгаа, мэдээлэлгүй,  хороодын хэсгийн байцаагч нараас  хорооны нутаг дэвсгэрт гарч буй хэрэг зөрчил, түүний шалтгаан нөхцлийг тогтоож, судалж, дүгнэж байгаа боловч түүнийг арилгах талаар ямар арга хэмжээ авсан, ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй, дэд зөвлөл нь энэ төрлийн ажилд анхаардаггүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн хэсгийн байцаагчийн хийх ажил мэтээр  ханддаг,  зарим хороодын  дэд зөвлөл нь шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн  хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай зэрэг  хууль тогтоомжийн талаар  хорооны иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад  сурталчилж ажиллаагүй  зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Прокуроруудаас  шалгалтын дүнг хороодын  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн дарга, гишүүд болон холбогдох албан хаагчдад танилцуулж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дэд зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар  үүрэг  чиглэл өгч шалгалтын явцад  илэрсэн зөрчлийг  арилуглахаар 2,7,9, 12,13 дугаар   хорооны  иргэдийн  нийтийн хурлын  дарга, засаг дарга нарт    прокурорын мэдэгдэл, 10 дугаар   хорооны засаг  даргад  прокурорын шаардлага  хүргүүлсэн байна.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dar(66.181.187.238) 2017 оны 12 сарын 29

prokuror chin chuhal

0  |  0
Иргэн(66.181.178.112) 2017 оны 12 сарын 28

Тодорхой хүний нэртэй, хороодын хаягтайгаар мэдэгдлээ тавиач дээ. Ерөнхий, бөөрөнхий мэдээлэл өгөх хэрэггүй!!!!!!

0  |  0
Top